Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нийслэлийн сонгуулийн хороо сонгуулийн санал хураалтын явцыг 4 цаг тутамд мэдээлнэ
Нийслэлийн сонгуулийн хорооноос хэвлэлийн бага хурал хийж, Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун, нарийн бичгийн дарга Ц.Отгонбагана нар нийслэлийн хэмжээнд сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хийгдсэн талаар цаг үеийн мэдээлэл өглөө.
Мэдээлэлд “Нийслэлийн сонгуулийн хороо нь хуулийн дагуу 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа бөгөөд 9 дүүргийн сонгуулийн хороо, 368 хэсгийн хороонд нийт 2646 төрийн албан хаагч, Нийслэл дүүргийн мэдээллийн технологийн багт 43 ажилтан, хэсгийн хороодод 407 даамал гэсэн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийг зохион байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 841 858 сонгогч санал өгөхөөр үндсэн сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Эдгээр иргэдээс 5148 сонгогч зөөврийн саналын хайрцгаар санал өгөхөөр урьдчилан бүртгүүлж, хуулийн дагуу өнөөдөр /06 сарын 25/ санал авах ажиллагаа явагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн сонгуулийн хороонд сонгуульд оролцож буй намууд 22 гомдол ирүүлсэн бөгөөд Нийслэлийн Ардчилсан намын сонгуулийн штабаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ сонгуулийн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн талаар 18, мөн намаас МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал сонгуулийн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн талаар 3, нийслэлийн МАН-ын хорооноос АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгуулийн хуулийг зөрчсөн талаар 1 гомдол гаргасныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 67.2 заалтын дагуу Нийслэлийн Цагдаагийн газарт уламжлан шалгуулж байна.
Дүүрэг, хэсгийн хороодод ажиллаж буй нийт ажилчид нэгдсэн мэдээллээр бүрэн хангагдсан бөгөөд нийт хэсгийн хороо бүр дээр хяналтын камер, дэлгэцийг байршуулж, цагдаагийн албан хаагчид хамгаалалтад авсан. Өнгөрөгч долоо хоногт санал авах машины ажиллагааг шалгах туршилтын санал авах, өгөгдөл дамжуулах ажиллагаа амжилттай болсон. Гэвч тог тасрах, санал авах машин гацах зэрэг учирч болох эрсдэл гарч болзошгүй учраас Нийслэлийн сонгуулийн хороо, дүүргийн хэсгийн хороодууд бэлтгэл ханган ажиллаж байна. Маргааш /06 сарын 26/ нийслэлийн хэмжээнд 07 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль эхлэх бөгөөд санал авах хэсгийн хороодын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа.
Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажилллагыг гадаадын 34 улс, ОУ-ын байгуулагын 400 орчим ажиглагчид ажиглахаар албан ёсоор бүртгүүлээд байна. Нийслэлийн сонгуулийн хорооноос санал хураах үйл явцыг олон нийтэд нээлттэй ил тод болгоход анхаарч бүх хэсгийн хороодод хяналтын камер суурилуулж, сонгуулийн үйл явцыг онлайнаар хянах боломж бүрдүүллээ. www.ulaanbaatar.mn цахим хуудасны Нийслэлийн сонгуулийн хороо гэсэн хэсэгт хандаж Ерөнхийлөгчийн сонгуулийн нийслэл дэх 60 хэсгийн хорооны санал авах үйл ажиллагааг шууд үзэх боломжтой.
Мөн сонгогчид хаана санал өгөхөө мэдэхгүй байгаа тохиолдолд 1199 тусгай дугаарын утсанд хандан өөрийн харъяа санал өгөх хэсгийн хорооны байршлыг тодорхой заалгах боломжтой юм.
“Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль”-д санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглосон байдаг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан. Захирамжийн дагуу:
-Бүх төрлийн зах, худалдааны төвүүд амарна.
-Нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.
- Нийтийг хамарсан спорт, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно.
Мөн 06 сарын 26-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон тул нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу автомашины дугаарын хязгааралалт энэ өдөр үйлчлэхгүй юм.
2013 оны 6 дугаар сарын 26-ны өглөөний 07 цагаас сонгуулийн санал авах ажиллагаа эхлэснээс хойш 4 цаг тутам буюу 11, 15, 19, 23 цагуудад ирцийн мэдээлэл дүүргийн сонгуулийн хороодоос нэгтгэгдэн ирэх бөгөөд тухай бүрд нь Нийслэлийн сонгуулийн хорооноос сэтгүүлчид болон олон нийтэд мэдээлэл өгнө” гэлээ. Ийнхүү нийслэлийн хэмжээнд сонгуулийн үйл ажиллагаа хуулийн дагуу эхлэхэд бэлэн боллоо. Харин нийслэлчүүдийг үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж сонгуульдаа идэвхитэй оролцохыг Нийслэлийн сонгуулийн хорооноос уриалж байна гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Нийслэлийн сонгуулийн хорооноос хэвлэлийн бага хурал хийж, Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун, нарийн бичгийн дарга Ц.Отгонбагана нар нийслэлийн хэмжээнд сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хийгдсэн талаар цаг үеийн мэдээлэл өглөө.Мэдээлэлд “Нийслэлийн сонгуулийн хороо нь хуулийн дагуу 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа бөгөөд 9 дүүргийн сонгуулийн хороо, 368 хэсгийн хороонд нийт 2646 төрийн албан хаагч, Нийслэл дүүргийн мэдээллийн технологийн багт 43 ажилтан, хэсгийн хороодод 407 даамал гэсэн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийг зохион байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 841 858 сонгогч санал өгөхөөр үндсэн сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Эдгээр иргэдээс 5148 сонгогч зөөврийн саналын хайрцгаар санал өгөхөөр урьдчилан бүртгүүлж, хуулийн дагуу өнөөдөр /06 сарын 25/ санал авах ажиллагаа явагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн сонгуулийн хороонд сонгуульд оролцож буй намууд 22 гомдол ирүүлсэн бөгөөд Нийслэлийн Ардчилсан намын сонгуулийн штабаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ сонгуулийн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн талаар 18, мөн намаас МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал сонгуулийн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн талаар 3, нийслэлийн МАН-ын хорооноос АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгуулийн хуулийг зөрчсөн талаар 1 гомдол гаргасныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 67.2 заалтын дагуу Нийслэлийн Цагдаагийн газарт уламжлан шалгуулж байна.
Дүүрэг, хэсгийн хороодод ажиллаж буй нийт ажилчид нэгдсэн мэдээллээр бүрэн хангагдсан бөгөөд нийт хэсгийн хороо бүр дээр хяналтын камер, дэлгэцийг байршуулж, цагдаагийн албан хаагчид хамгаалалтад авсан. Өнгөрөгч долоо хоногт санал авах машины ажиллагааг шалгах туршилтын санал авах, өгөгдөл дамжуулах ажиллагаа амжилттай болсон. Гэвч тог тасрах, санал авах машин гацах зэрэг учирч болох эрсдэл гарч болзошгүй учраас Нийслэлийн сонгуулийн хороо, дүүргийн хэсгийн хороодууд бэлтгэл ханган ажиллаж байна. Маргааш /06 сарын 26/ нийслэлийн хэмжээнд 07 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль эхлэх бөгөөд санал авах хэсгийн хороодын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа.
Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажилллагыг гадаадын 34 улс, ОУ-ын байгуулагын 400 орчим ажиглагчид ажиглахаар албан ёсоор бүртгүүлээд байна. Нийслэлийн сонгуулийн хорооноос санал хураах үйл явцыг олон нийтэд нээлттэй ил тод болгоход анхаарч бүх хэсгийн хороодод хяналтын камер суурилуулж, сонгуулийн үйл явцыг онлайнаар хянах боломж бүрдүүллээ. www.ulaanbaatar.mn цахим хуудасны Нийслэлийн сонгуулийн хороо гэсэн хэсэгт хандаж Ерөнхийлөгчийн сонгуулийн нийслэл дэх 60 хэсгийн хорооны санал авах үйл ажиллагааг шууд үзэх боломжтой.
Мөн сонгогчид хаана санал өгөхөө мэдэхгүй байгаа тохиолдолд 1199 тусгай дугаарын утсанд хандан өөрийн харъяа санал өгөх хэсгийн хорооны байршлыг тодорхой заалгах боломжтой юм.
“Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль”-д санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглосон байдаг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан. Захирамжийн дагуу:
-Бүх төрлийн зах, худалдааны төвүүд амарна.
-Нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.
- Нийтийг хамарсан спорт, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно.
Мөн 06 сарын 26-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон тул нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу автомашины дугаарын хязгааралалт энэ өдөр үйлчлэхгүй юм.
2013 оны 6 дугаар сарын 26-ны өглөөний 07 цагаас сонгуулийн санал авах ажиллагаа эхлэснээс хойш 4 цаг тутам буюу 11, 15, 19, 23 цагуудад ирцийн мэдээлэл дүүргийн сонгуулийн хороодоос нэгтгэгдэн ирэх бөгөөд тухай бүрд нь Нийслэлийн сонгуулийн хорооноос сэтгүүлчид болон олон нийтэд мэдээлэл өгнө” гэлээ. Ийнхүү нийслэлийн хэмжээнд сонгуулийн үйл ажиллагаа хуулийн дагуу эхлэхэд бэлэн боллоо. Харин нийслэлчүүдийг үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж сонгуульдаа идэвхитэй оролцохыг Нийслэлийн сонгуулийн хорооноос уриалж байна гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
0 Сэтгэгдэл
55555555555555555
ЗӨВ ШҮҮ
2013.06.25
























