Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Барилгын компаниуд шинэ журмаар ажиллана
НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах нийтлэг журам”-ыг нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа. Сүүлийн үед барилгын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн амь нас эрүүл мэнд, аюулгүй байдал алдагдсан зөрчил удаа дараа гарч байгаа нь энэ нь асуудлыг нарийвчлан зохицуулах барилгын үйлдвэрлэл эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар хүлээх үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, дотоодын хяналтыг сайжруулах шаардалагатай байгаа. Тиймээс нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдарч, ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүднээс барилгын захиалагч, зөвлөх үйлчилгээ эрхлэгч, барилгын ажилтан иргэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг энэхүү журмаар зохицуулах юм. Мөн нийслэлийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2012 оны санхүүгийн нэгдсэн тайлан /аудитын шалгалт хийгдсэн/ 2012 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2013 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлыг НИТХ-ын холбогдох хороодын саналыг авсны дараа НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Тэргүүлэгчид НИТХ-ын ээлжит хуралдааныг 7 сарын 04-ны өдөр хуралдуулахаар тогтлоо.

0 Сэтгэгдэл