Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж СБД-ийн IV хэсгийн хороонд ирж гэргий Х.Болормаагийн хамт саналаа өглөө.

Ерөнхийлөгчийн хувьд сүүлийн гурван ч сонгуульд тогтмол дээрх хэсгийн хороонд ирж саналаа өгч байгаа юм.

Ц.Элбэгдорж, энэ үеэр “Иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож, төлөөллөө сонгоорой. Энэ бол их бүтээн байгуулалт, хөгжлийн үр дүнд нөлөөлөх сонголт байх болно” хэмээн хэлэв. Нэр дэвшигчтэй уулзахаар хэсгийн хороонд олон иргэн ирсэн байсан бөгөөд амжилт хүсэж байв.

Дээрх хэсгийн хорооны ирцийн тухайд нийт 2074 иргэн санал өгөхөөс 12.00 цагийн байдлаар 645 сонгогч саналаа өгч 23.7 хувьтай байна.

Саналаа өгсөн нийт сонгогчдоос 296 нь эрэгтэй, 349 нь эмэгтэй байсан бөгөөд насны бүлгийн хувьд 18-25 насныхан 34 хувь байгаа нь энэ сонгуульд залуус идэвхтэй оролцож байгааг харуулж байна.

Хэсгийн хорооны дарга Ч.Энхнасан, “Сонгуулийг зохион байгуулах хууль, тодорхой журмын дагуу бид ажиллаж байна. Дөнгөж сая Ерөнхийлөгч маань гэргийн хамт ирж саналаа өглөө. Энэ сонгуульд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал өгөх эрхийг нээх тал дээр нэлээд анхаарсан. Тухайлбал, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан шил, брайл үсэг зэрэг хэрэгслүүдийг бэлдсэн. Мөн иргэдэд хүндрэл учруулахгүй байх үүднээс шуурхай, цэгцтэй үйл ажиллагаа явуулж байна” гэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан