Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олимпийн аваргууд залуучууддаа хандан саналаа өгөхийг уриаллаа
Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадарууган

БЗД-ийн гуравдугаар хороонд морин цагт очиж саналаа өглөө. Монголчууд маань сонгуульдаа идэвхтэй оролцож байна. Сонгуулийн насны бүх хүн өөрийн харья хэсгийн хороондоо очиж саналаа өгч иргэнийхээ үүргийг биелүүлээрй гэж нийт сонгогчиддоо уриалж байна.



Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба


Би БЗД-ийн 16-р хорооны иргэн. Өглөө 10 цаг 17 минутад очиж саналаа өгсөн. Нийт сонгогчиддоо хандаж иргэнийхээ үүргээ биелүүлэе. Улс  эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө бид саналаа өгөх үүрэгтэй. Тиймээс иргэнийхээ үүргийг биелүүлцгээе гэж хэлмээр байна.

Чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт гавьят тамирчин Б.Наранбаатар

Би өглөө 10 цагт БГД-ийн 18-р хэсгийн хороон дээр очиж ерөнхийлөгчийн сонуулийн саналаа өглөө.  Саналаа өгсөн хүн бүхэнд 1000 нэгж өгч байна. Хамгийн гол нь залуучууд бид сонгуульдаа идэвхтэй оролцож ард түмнээ төлөөлж чадах хүнийг ерөнхийлөгчөөрөө сонгож сонголтоо баталгаажуулая гэж хэлмээр байна. Бүгдээрэй сонгуульдаа идэвхтэй оролцоцгооё.

Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт

Би Хан-Уул дүүргийн иргэн. Сонгуулиа өгчихөөд ах нартайгаа уулзах гээд энд ирээд байна. Залуучууддаа сонгуулиа өгч ирээдүйгээ баталгаажуулаарай гэж уриалж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан