Сонгуулийн сурталчилгаа даваа гаригийн 24.00 цагт албан ёсоор дуусгавар болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гурвын халз мэтгэлцээний дараахь цөөн хэдэн минутыг одоогийн Ерөнхийлөгч сэргэлэнтэн ашиглаад ч амжсанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор дууссан билээ. Гэтэл сонгуулийн өдрийн өглөөнөөс эхлэн МАН-аас гэсэн мэссэж сэм сэм ирээд байгаа уриалга гэж ойлгох уу, сурталчилгаа гэж ойлгох уу. Ноён Занданданшатар Юнителийн хэрэглэгчдийг мэхийн хүндэтгээд “Сонгуулийн хугацаанд сэтгэл итгэлээрээ зүтгэсэн журмын анд танд баярлалаа. Одоо ялалтын төлөө бүх хүчээ дайчлан ажиллахыг уриалж байна” гэж явуулсан бол өдөр МАНам гэсэн хаягнаас “Ардчилсан намын гишүүн бүх 10 хүний хамт Аваргын маань эсрэг санал өгч байна. Журмын нөхөр та 10 дэмжигчээ авчирч аваргаа дэмжинэ гэдэг итгэж байна” гэжээ. Нэгэнт сонголтоо хийчихээд байгаа журмын нөхөддөө байн байн санаа тавьсан МАН-даа талархах уу, эсвэл...
























