Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Халамж биш эрсдэл тооцсон 30 хувь

Халамж хэтрэх нь улсын эдийн засгийг туйлдуулж иргэдийг хөдөл­мөрлөх со­нирхолгүй болго­дог.
Мон­голбанкнаас саяхан хэрэгжүүлж эхэлсэн орон сууцны жилийн найман хувийн хүүтэй зээл бол халамжийн бодлого биш. Төв банк болон арилжааны банкууд Засгийн газар шиг халамжийн байгууллага ч биш юм. Тэд аливаа эрсдэл, эдийн засгийн байдал ямар байгааг ямагт тооцож бодлого шийдвэр гаргадаг. Ийм ч учраас бага хүүтэй орон сууц олон жилийн хугацаатай зээлээр авахдаа заавал урьдчилгаа төлбөрт үнийн дүнгийн 30 хувийг нь төлөх ёстой гээд байгаа билээ.
Энэ нь ч төв банкны мөнгөний бодлоготой уялдаж буй юм. Улсын эдийн засгийн тогтвортой байдал нь хуримтлалтай,  хөрөнгөтэй хүчтэй дундаж давхаргаас ихээхэн хамаардаг гэдэг. Иймд бага хүүтэй орон сууцны зээл бол хүчтэй дундаж давхаргаа бэхжүүлэх, дэмжих бодлого гэж хэлж болно. Тухайлбал урьд нь арилжааны банкуудын олгож байсан орон сууцны зээлийн хүү  даруй хоёр дахин буурсан билээ.

Ингэснээр дунджаар 80-100 сая төгрөгийн орон сууцны зээл авсан дундаж давхаргын өрхийн сарын орлого 30-35 хувиар өссөнтэй адил юм. Өөрөөр хэлбэл сард төлөх зээлийн мөнгө нь энэ хэмжээгээр буурсан гэсэн үг.
Нөгөө талаар орон сууц­ныхаа үнийн 30 хувийг урьд­чилж төлнө гэдэг бол арилжааны банкууд болон ипо­текийн зээлийн системийг эрс­дэлээс сэргийлж байгаа юм. Мөн зээлдэгчийн сард тө­лөх мөнгө ч энэ хэмжээгээр бага гарах учиртай.

Эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь нөхцөл нь макро эдийн засгийн болон санхүүгийн салбараас шалтгаалдаг. Үү­нийг тогтвортой байлгахын тулд төв банк мөнгөний бод­логоо чиглүүлдэг. Иймд дундаж давхаргынхан хэдий хэмжээний хуримтлалтай бол­но улсын эдийн засаг төдий чинээ тогтвортой байх үндэс юм. Гэхдээ дундаж давхаргын хүчтэй байдал нь зөвхөн банкин дахь хадгаламжаар тодорхойлогдохгүй. Үл хөдлөх хөрөнгө, орон сууцанд хөрөнгө оруулах нь ч нэг ёсны хуримтлал юм.

Монголбанк энэ онд баримтлах мөнгөний бод­ло­го­доо макро эдийн зас­гийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд инфляцыг нам төвшинд буюу найман хувьд барихаар төлөвлөсөн. Ингээд Засгийн газартай хам­тарч нийлүүлэлтийн гаралтай инфляцын нөлөөллийг хяз­гаарлахын тулд Үнийг тогт­вор­жуулах хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ нь үр дүнгээ өгч өдгөө инфляц жилийн 8.4 хувьтай гарах боллоо. Ингэснээр  урд нь чангарч байсан төв банкны бодлогын хүү  буурч байна. Тухайлбал Монголбанкны бодлогын хүү нэг нэгж хувиар бууж 10.5 хувь болсон билээ. Үүнээс гадна инфляцын бууралт бага хүүтэй орон сууцны зээл гаргахад ч нөлөөлсөн гэж болох юм.  Иргэд худалдан авах орон сууцныхаа үнийн дүнгийн 30 хувийг заавал төлөх тул уг хөтөлбөр мөнгөгүй болж гацахгүй. Урт удаан хугацаанд хэрэгжиж манай улсын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нэг том суурь, баталгаатай хүчин зүйл болно. Харин уг зээлийн урьдчилгаа төлбөр бага байх, буурах  тусам эрсдэл улам өндөрсөнө. Бүр, бага хүүтэй орон сууцны зээлийн энэ систем сүйрч зогсоход хүрэх аюул бий. Үүнийг  олон орны гашуун түүх гэрчилнэ. Өнөөдөр дэлхийн эдийн засаг хямралын байдалд байна. Үүний эхлэл нь, АНУ орон сууцны хөнгөлөлттэй зээлийнхээ урьдчилгаа төлбөрийг тэглэ­сэнтэй холбоотой билээ. Урьдчилгаа төлөлгүй орон сууц авсан иргэдийн  зээлээ төлөх сонирхол  буурсан нь АНУ-ын ипотекийн зах зээлийг дампуурал руу хөтөлсөн юм. Энэ нь урьдчилгаа өгөөгүй учраас сард төлөх мөнгө нь хэт өндөр гарч байснаас ч шалтгаалсан байж болох юм.

Жилд төлөх зээлийн хүүг хоёр дахин буулгаад байхад  “Гар бариад бугуй барина” гэдэг шиг урьдчилгаа нь өндөр байна. Үүнийг нь 20, 10 хувь болтол буулга гэсэн яриа гарч байгаа билээ. Дахин хэлэхэд, орон сууцны бага хүүтэй энэ зээл халамжийн бодлого биш эдийн засгаа тогтворжуулах, дундаж давхаргаа тэтгэх арга хэмжээ тул урьдчилгаа төлбөр тогтоосон хэмжээнээс бага байх, буурах боломжгүй гэж бодлогоо боловсруулагчид хэлж байна. Харин Засгийн газар урьдчилгаа бага төлөх халамжид чиглэсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж болно. Тэгэхдээ улсын төсвийн орлого, орон сууц үйлдвэрлэлийн хүчин чадал, чанар, зах зээл зэргийг сайтар тунгааж байж хэрэгжүүлэх ёстой.   
0 Сэтгэгдэл
Халамж ч биш, жрсджл ч биш, Ердөө л байрны үнийн төлбөрийн эхний удаад бөөнөөр төлөх хэсэг гээд хэлчихээч, Хэний ямар эрсдэл тооцоод байгаа юм бэ? хэрвээ баригдаж байгаа байраар нь барьцаалж зээл олгож байгаа юм бол дундаас доошхи хэсэгт зориулсан урьдчилгаа төлбөр багатай зээл байж болно шүү дээ.Яахаараа орон сууцны зээл бүх хүнд ижил хүүтэй байх ёстой юм? Худалдан авах чдаварт нь зориулж ялгаатай нөхцөлтэй байх боломж бий шүү.
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМАНД ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ. ЭНЭ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУДТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУД АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВЧ ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
Хамгийн их уншсан