Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

РИА Новости: Өнөөгийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуульд тэргүүлж байна

Лхагва гаригт Монгол Улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч, өнөөгийн ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тэргүүллээ гэж тус улсын Сонгуулийн төв байгууллага СЕХ мэдээлжээ. Санал хураалт дууссаны дараа СЕХ-ны хийсэн мэдээллээр Цахиагийн Элбэгдорж 50 гаруй хувийн санал аваад байна гэжээ. Түүнтэй сөрөг хүчний нэр дэвшигч нэрт бөх Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, ерөнхийлөгчид анх удаа нэр дэвшиж байгаа эмэгтэй Нацагийн Удвал нар өрсөлдсөн юм. Ирэх дөрвөн жилд улс орноо тэргүүлэх тэргүүнээ сонгох  энэ удаагийн сонгуульд  1,8 сая сонгогчийн 64 хувь нь саналаа өгсөн гэж МОНЦАМЭ агентлаг мэдээллээ. Сонгуулийг ажиглахаар гадаадын 34 орноос 335 ажиглагч очсон байна.
Ц.Элбэгдорж 2009 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар ялж энэ хүртэл эрх барьж байсан МАХН-ын ээлжгүй эрхийг тасалсан юм.
Элбэгдоржийг төр тэргүүлсэн өнгөрсөн дөрвөн жилд гадаадын хөрөнгө оруулалт татах таатай орчин бүрэлдэж тус улсын ДНБ 2011 онд 17 хувь, өнгөрсөн онд 12 хувь өссөн юм.  ОУВС-гийн мэдээгээр сүүлийн жилүүдэд Монгол Улс дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж байгаа таван орны тоонд ороод байгаа юм.
0 Сэтгэгдэл
mongol uls maani erchimtei hugjij bgaa ni unen bol uneher shan l bn
Хамгийн их уншсан