Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн сонгууль гадаадын хэвлэлийн хуудаснаа
“Associated Press” агентлаг

Монголын Сонгуулийн Ерөнхий Хорооны зарласнаар Харвардын боловсролтой Цахиагийн Элбэгдорж хоёр дахиа Ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ. Ц.Элбэгдорж 50,22 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ сонгогчдын 41,48 хувийн дэмжлэг хүлээсэн байна. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн анхны эмэгтэй нэр дэвшигч Нацагийн Удвал 8,3 хувийн санал авсан байна.
Сонгуулийн энэхүү дүнгээр монголчууд Ц.Элбэгдоржитйн авлигын эсрэг тэмцлийг сайшаан дэмжиж буйгаа харууллаа. Алясктай тэнцэхүйц газарт нутагтай ч гурван сая хүн амтай Монгол Улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, эдийн засгийн өсөлт өндөр хувьд хүрсэн ч авлига, хээл хахууль, орлогын тэгш бус байдал, инфляц зэрэг асуудал нүүрлээд байгаа юм.

Yahoo News


Монголд болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр одоогийн төрийн тэргүүн дахин нэг бүрэн эрхийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажиллах эрхээ баталгаажуулж авсан нь тодорхой боллоо. Сонгуульд оролцох насны 1,8 сая сонгогчоос 1,2 сая нь санал хураах 1839 хэсэгт очиж саналаа өгснөөс Ц.Элбэгдорж 50 гаруй хувийн санал авч,  хоёр өрсөлдөгчөө ялжээ. Хэдийгээр сонгуулийн эцсийн дүн гараагүй, Ц.Элбэгдоржийн өрсөлдөгчдийн давуу санал авсан байж болох хэсгүүдийн дүн мэдээг эцэслэн нэгтгээгүй боловч нэгэн цагт Монголд коммунист дэглэмийг унагаах хувьсгалыг энхийн замаар хийж чадсан сэтгүүлч асан Ц.Элбэгдорж ялах нь ойлгомжтой байгаа аж. Урьдчилсан дүнгээр бол тэрээр 614960 хүний санал авсан байна. Энэхүү мэдээг хүлээн авсны дараа Ардчилсан намын лидер Н.Алтанхуяг “Энэ сонгуульд манай намын нэр дэвшигч Ц.Элбэгдорж олонхийн итгэл хүлээн ялалт байгууллаа” гэж мэдэгдсэн юм.
Сонгуулийн үеэр “AFP” агентлагийн сурвалжлагчийн очсон нэгэн санал хураах хэсэгт автомат машин нь бага зэрэг доголдсон явдал гарсан гэнэ. 2008 оны парламентын сонгуулийн дүнг будлиантуулсан гэдэг шалтгаанаар үймээн самуун дэгдэж, хүний амь үрэгдсэний дараа санал хураах автомат машиныг нэвтрүүлсэн юм. Харин энэ удаагийн сонгуулиар хоёр ч хэсэгт автомат машинтай холбоотой доголдол гарсан ч ноцтой зүйл болоогүй гэж албаныхан мэдэгдлээ. Харин МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба мэдэгдэхдээ санал хураах хэсгийн компьютер нь ажиллахгүй байснаас эхлээд олон зөрчил гарсан. Мөн сонгуулийн дүн албан ёсоор гараагүй байхад Ардчилсан нам баяраа тэмдэглэж эхэлсэн нь хууль зөрчсөн хэрэг гэж мэдэгдсэн юм.
Энэ удаагийн сонгуульд Ц.Элбэгдоржтой өрсөлдсөн хоёр нэр дэвшигч хоёулаа Оюу толгойн гэрээг өөрчлөнө хэмээн амлаж байсан юм.  Тус орд газраас түүхий эд экспортлох анхны тээвэрлэлтийг сонгуулийн өмнө Засгийн газрын хүсэлтээр түр хойшлуулсан байгаа. Үүнээс ч өмнө Оюу толгойн экспорт хойшилсон удаатай бөгөөд тэр нь Монголын Засгийн газар Рио Тинтогийн бүх экспортын орлого Монголын банкаар дамжих ёстой гэсэн шаардлагаас үүдсэн юм. Харин энэ удаа ямар шалтгаанаар экспортыг хойшлуулсныг хоёр талын аль нь ч мэдэгдэхээс татгалзаж байна.
 
Синьхуа

Монголын одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 50 гаруй хувийн саналаар дахин сонгогдож, хоёр өрсөлдөгчөө яллаа.  Түүний өрсөлдөгч нь Эрүүл мэндийн сайд Н.Удвал, парламентын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар байсан юм. 2009 онд анх Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Ц.Элбэгдорж нь нэр дэвшигчид дундаа гадаадын хөрөнгө оруулагчдад хамгийн ээлтэй нь гэж ажиглагчид үзэж байгаа юм. Түүний бүрэн эрхийн хугацаанд Монголын эдийн засаг 17 хувь хүртэл өсч, дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засагтай таван орны нэгд тооцогдсон юм.  
 
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
baga hudlaa yariarai, ***** namchirhaarai, turiin albanii une tseniig hadgalaarai, helsen ugniihee ezen ni baigaarai,,,elegee
Сонгуулийн энэхүү дүнгээр монголчууд Ц.Элбэгдоржитйн авлигын эсрэг тэмцлийг сайшаан дэмжих вэ .... тийм л сүрхий юум бол одоо Алтанхуяг Баярцогт 2 с авхуулааад шалгаж эхлэх хэрэгтэй ш дэ
Хамгийн их уншсан