Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Шарилжны эсрэг хамтдаа
“Мөнх ногоон амьдрал” ТББ-аас Монгол орны байгаль орчиныг унаган төрхөөр нь хадгалан хамгаалах зорилгоор “Монголоо ногооруулъя” эко хөдөлгөөнийг өрнүүлж тус бүр өө рөөрсдийн онцлогтой аянуудыг уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.

Хүн амын эрүүл мэнд, хотын өнгө үзэмжинд сөрөг нөлөө үзүүлж байгаа, нийтийн эзэмшлийн нутаг дэвсгэрт ургаж буй хог ургамал, шарилжийг орчин үеийн шинжлэх ухааны аргаар хүн ам, хүрээлэн буй орчинд хоргүйг ербицидийн үйлчилгээгээр устгах “Шарилжны эсрэг хамтдаа” аяныг хэрэгжүүлэхээр төлөвлөж, эхний үйл ажиллагаа нь 2013.06.30-ны ням гаригт Баянгол дүүрэгт байрлах Green house-аас эхлэх юм байна.

Энэхүү аяныг хэрэгжүүлсэнээр 2013 оны зун 3 удаагийн үе шаттайгаар нийтийн эзэмшлийн нутаг дэвсгэрт хог ургамал шарилж устгаж, хүн амын эрүүл амьдрах, аюулгүй орчин бүрдэх болно.

Тус арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг МҮОНРТ, Eco channel, Зателевиз, 25-р суваг телевиз, Тв9 телевиз, “Өнөөдөр” сонин, “Ардчилал” сонин тус тус хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилан туслахаа илэрхийлсэн.
Иймд бидний санал, санаачлагыг дэмжин “Шарилжны эсрэг хамтдаа” аянд хамтран ажиллахыг иргэд, байгууллагууд та бүхэнд уриалж байна.

Тус аянд үнэ төлбөргүй оролцох бөгөөд хандив нээлттэй :)
Хандивын данс: Голомт банк– 2201011549
"Мөнх ногоон амьдрал" ТББ

Жич: Аянд оролцохыг хүсэж буй хүмүүс доорх дугаар, хаягнууд руу "утасны дугаар, нэрээ" бичиж илгээгээрэй.

Утас: 99614895, 88001995
e-mail: mna@mail.mn
Page: http://www.facebook.com/MongolooNogooruulya
Групп: http://www.facebook.com/groups/evergreenlifemongolia
Хаяг: Баянголдүүрэг, 11-р хороо, Хасбаатар-44, GREEN HOUSE
/Эх нялхсын баруун хойд талд, МТ колонкийн чанх хойно, 28-р сургуулийн зүүн талд/
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
0 Сэтгэгдэл
Ямар гоё аян болох гэж байгаан бэ?
Хамгийн их уншсан