Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Сонгуульд зөвхөн УИХ-д суудалтай намууд оролцож байгаа нь олон улсын жишигт нийцээгүй гэв
Өчигдөр болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль хууль ёсны дагуу, шударга болж чадсан эсэхийг гадаадын ажиглагчид өөрсдийн нүдээр хэрхэн дүгнэснээ олон нийтэд танилцууллаа. Энэ удаагийн сонгуульд гадаадын 200 гаруй ажиглагч ажилласнаас Европын Аюулгүй байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан Институц гол үүрэгтэй ажиллажээ. Тус байгууллагын ажиглагч Одрий Гловер мэдэгдэхдээ “Сонгуулийн өдөр сонгогчид саналаа чөлөөтэй өгч, 99 хувийн тохиолдолд сонгуулийн үйл явцад ямар нэг зөрчил ажиглагдсангүй” гэсэн эерэг дүгнэлт хийсэн боловч сонгууль зохион байгуулах явцад гарсан зарим нэг техникийн алдаа дутагдлыг ч дурдаж байсан юм. Ерөнхийдөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нь эрх, эрх чөлөөг дээдэлж, хууль ёсны дагуу болж өнгөрлөө хэмээн дүгнэж буйгаа гадаадын ажиглагчид мэдэгдлээ.
Энэ удаагийн сонгуулийг шинэчилсэн хуулийн дагуу зохион байгуулснаас хуулийн зарим нэг зүйл заалт тодорхой бус, орхигдуулсан зүйл ихтэй зэрэг дутагдлаас нь шалтгаалж, хуулийг нэг мөр тайлбарлах хэрэгжүүлэхэд сонгуулийн явцад бэрхшээл учруулж байсныг ажиглагчид цохон тэмдэглэж байлаа. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо хуулиа нэг мөр хэрэгжүүлэх алхам ч хийгээгүй гэж ажиглагчид үзэж байна.
Хэдийгээр сонгууль зохион байгуулах хэсгийн хороод хараагүй иргэдэд зориулсан брайл үсэг бүхий хэв ашиглаж, санал өгөх боломжийг нь хангасан гэж өчигдрийн турш хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан ч ажиглагчдын олж харснаар бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон иргэний үнэмлэхний лавлагаатай иргэд саналаа өгч чадахгүй байсан гэж тэмдэглэв.
Олон улсын ажиглагчдын дүгнэлтээс анхаарал татсан бас нэг зүйл нь манай сонгуульд зөвхөн УИХ-д суудалтай нам эвслээс нэр дэвших эрхтэй байгаа нь хэт хязгаарлагдмал, ЕАБХАБ болон олон улсын жишигт нийцэхгүй байгаа тухай байлаа.

Г.Дөлгөөн
0 Сэтгэгдэл