Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
ОЛОН УЛСЫН АЖИГЛАГЧИД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ӨРСӨЛДӨӨНТЭЙ БОЛСНЫГ ОНЦЛОВ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгууль гадаадын улс орнуудын анхаарлын төвд байлаа. Сонгуулийн төв байгууллагад гадаадын 34 орны 300 гаруй ажиглагч бүртгүүлж, Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах эрх авсан нь үүнийг гэрчилнэ. Тэдний дунд олон улсын сонгууль ажиглах баг бүрдүүлсэн нь байв.
Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц Хүний эрхийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг анх удаа ажигласан багийнхан өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хийсэн ажиглалтынхаа үр дүн, зөвлөмжөө урьдчилсан байдлаар хэвлэлийнхэнд танилцуулсан юм.
Олон улсын сонгууль ажиглах баг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөнтэй, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг дээдэлсэн байдалтай боллоо гэж дүгнэжээ. Энэ удаагийн сонгуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай шинэчлэн найруулсан хуулийн дагуу зохион байгуулсан. Гэвч тодорхой бус заалт, орхигдсон зохицуулалт олон байгаа нь хуулийг нэг мөр тайлбарлах, хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байсан гэж Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах багийн удирдагч, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Одрий Гловер хэлж байв.
Тэрээр “Бүх төвшиний сонгуулийн хороод сонгууль зохион байгуулах техникийн ажлаа үр дүнтэй, сайн хийсэн ч бүрэн нээлттэй байдлыг байнга хангаж байсангүй. Сонгуулийн өдөр сонгогчид саналаа чөлөөтэй өгч байсан боловч саналын нууцлалыг хангах явдал дутмаг байлаа. Зарим хэсгийн хороо хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ санал өгөх боломжоор хангаагүй байсан. Сонгуулийн ерөнхий хороо нээлттэй, ил тод байдлаар ажиллаж чадсангүй. Сонгуулийн ирц мэдээлж зохион байгуулсан хэвлэлийн хурлынхаа мэдээллийг цахим хуудастаа байрлуулсангүй. Мэдээллээ бэлтгэж тараагаагүй. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай алхмуудыг хийсэнгүй” гэдгийг онцолсон юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зөвхөн парламентад суудалтай нам, эвсэл Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын болон олон улсын жишигт нийцэхгүй байгааг ч ажиглагчид хэлж байв. Парламентад суудалгүй нам, бие даагч нэр дэвшүүлэх боломжийг хуулиар хязгаарласан нь ажиглагчдын анхаарлыг ихэд татжээ.
Түүнчлэн сонгуулийн сурталчилгааны үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ тэнцвэртэй хүргэхгүй, олонхи нь улс төрийн шууд болон шууд бус удирдлагад ажилладаг байдал ажиглагдсан гэдгийг ч тэд хэлж, шүүмжилж байв. Өөрөөр хэлбэл, ажиглагчид сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн сурталчилгааг нэвтрүүлсэн таван телевиз, өдөр тутмын дөрвөн сонинд мониторинг хийсэн байна. Гурван нэр дэвшигч хуулиа зөрчсөн гэж Олон улсын сонгууль ажиглах багийнхан мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд багтдаггүй, санхүүгийн аливаа амлалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай шинэ хуулиар хориглосон байгаа. Гэтэл гурван нэр дэвшигч санхүүгийн мөн чанартай амлалт өгсөн нь энэ хуулиа зөрчсөн явдал боллоо гэж ажиглагчид үзжээ. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд иргэд санал хураах явцтай холбоотой гомдол, саналаа хэнд гаргах вэ гэсэн тогтсон бүтэц гаргаж өгөөгүй нь том дутагдал гэнэ. Сонгуулийн санал хураах явцад иргэдээс гомдол гаргасан тохиолдолд аль байгууллага шийдвэрлэх нь тодорхойгүй байна гэлээ.
Харин сонгогчдын бүртгэл, жагсаалтад дэвшил гарсныг ажиглагчид сайшааж байлаа.
Сонгуулийн санал хураалт төлөвлөсний дагуу болсон ч сонгуулийн нөхцөл байдал олон улсын Копенгагены бичиг баримтын дагуу болсонгүй гэж Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах багийнхан дүгнэсэн байна. Тиймээс цаашид сонгуулийн кампанит ажил, санал хураалт, сонгууль хэрхэн зохион байгуулах тухай зөвлөмж гаргах гэнэ. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлж, мөрдөж ажиллах эсэхийг тухайн улсын Засгийн газар болон холбогдох байгууллагынхан шийдэх эрхтэй гэдгийг ч Ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан багийн удирдагч Одрий Гловер хэлж байв.
Олон улсын ажиглагчид сонгуулийг ингэж дүгнэж буй бол дотоодын ажиглагчид болоод сонгууль зохион байгуулагчид өөрсдөө хэрхэн үзэж буй талаар тодрууллаа.
-Санал хураалтын урьдчилсан мэдээгээр Ц.Элбэгдорж 50.23 хувийн санал авсан гэлээ. Гэтэл зарим хүн санал өгсөн сонгогчдын 51-ээс дээш хувийн санал авсан хүн Ерөнхийлөгч болох ёстой гэх юм. Үүнд та тайлбар өгөхгүй юү?
-Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд сонгогчдоос 51-ээс дээш хувийн санал авсан хүн Ерөнхийлөгч болно гэсэн заалт байхгүй. Харин эдгээр хуульд сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцож УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасан. Олонхийн санал гэж 50+1-ээс дээш хувийн санал авсаныг хэлнэ.
-СЕХ-нд аймаг, нийслэлийн сонгуулийн болон хэсгийн хороонд ажилласан намын ажиглагч нараассанал хураах явцтай холбоотой гомдол, зөрчлийн талаар мэдээлэл ирсэн үү?
-Одоогоор ямар нэг гомдол, санал ирээгүй байна.
-Хяналтын тооллого ямар ч маргаан, зөрчилгүй болсон гэж үзэж болох уу?
-Санал авсан өдрийн шөнө хяналтын тооллого хийж дууссан. Бидэнд ирүүлсэн мэдээллээр ямар нэг зөрчил гараагүй гэсэн.
-Ирц хүрээгүй хэсгийн хороо гарсан болов уу?
-Аймгуудаас энэ талаар мэдээ хараахан ирээгүй байна.
-Нэр дэвшүүлсэн намууд сонгуулийн дүнгийн талаар урьдчилж мэдээлэл хийсэн. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-СЕХ-ноос намуудад сонгуулийн дүнгийн талаар урьдчилж мэдээлэл хийхгүй байх анхааруулга хүргүүлсэн. Гэвч нэр дэвшүүлж, сонгуульд өрсөлдсөн намууд бидний өгсөн анхааруулгыг хүлээн авч, хүндэтгэлтэй хандаагүйд харамсч байна.
-Та хууль хяналтын байгууллагад хандаж, захиргааны арга хэмжээ авахуулна гэж өчигдөр /уржигдар/ мэдээлэл өгөх үеэр хэлсэн. Захиргааны арга хэмжээ гэдгийг тодруулж өгөхгүй юү?
-Энэ асуудлыг бид СЕХ-ны хурал дээрээ танилцуулж, холбогдох газарт өгөх эсэхээ шийднэ.
-СЕХ сонгуулийн эцсийн дүнг хэзээ гэхэд нэгтгэж дуусаад УИХ-д өргөн мэдүүлэх вэ?
-Хэсгийн хороод аймаг, нийслэлийн сонгуулийн хороондоо гурав хоногийн дотор, аймаг нийслэлийн сонгуулийн хороод тав хоногийн дотор дүн мэдээгээ нэгтгэж СЕХ-нд ирүүлнэ. Нэгдсэн дүн гарсны дараа СЕХ хурлаараа авч хэлэлцэнэ. Ингээд гаргасан шийдвэрээ, сонгогдсон Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн нэрийг УИХ-д өргөн мэдүүлэх ёстой.
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМ ДАХЬ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУД ШИГ НОХОЙН ЗАМААР ОРОХООС ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгууль гадаадын улс орнуудын анхаарлын төвд байлаа. Сонгуулийн төв байгууллагад гадаадын 34 орны 300 гаруй ажиглагч бүртгүүлж, Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах эрх авсан нь үүнийг гэрчилнэ. Тэдний дунд олон улсын сонгууль ажиглах баг бүрдүүлсэн нь байв. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц Хүний эрхийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг анх удаа ажигласан багийнхан өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хийсэн ажиглалтынхаа үр дүн, зөвлөмжөө урьдчилсан байдлаар хэвлэлийнхэнд танилцуулсан юм.
Олон улсын сонгууль ажиглах баг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөнтэй, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг дээдэлсэн байдалтай боллоо гэж дүгнэжээ. Энэ удаагийн сонгуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай шинэчлэн найруулсан хуулийн дагуу зохион байгуулсан. Гэвч тодорхой бус заалт, орхигдсон зохицуулалт олон байгаа нь хуулийг нэг мөр тайлбарлах, хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байсан гэж Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах багийн удирдагч, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Одрий Гловер хэлж байв.
Тэрээр “Бүх төвшиний сонгуулийн хороод сонгууль зохион байгуулах техникийн ажлаа үр дүнтэй, сайн хийсэн ч бүрэн нээлттэй байдлыг байнга хангаж байсангүй. Сонгуулийн өдөр сонгогчид саналаа чөлөөтэй өгч байсан боловч саналын нууцлалыг хангах явдал дутмаг байлаа. Зарим хэсгийн хороо хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ санал өгөх боломжоор хангаагүй байсан. Сонгуулийн ерөнхий хороо нээлттэй, ил тод байдлаар ажиллаж чадсангүй. Сонгуулийн ирц мэдээлж зохион байгуулсан хэвлэлийн хурлынхаа мэдээллийг цахим хуудастаа байрлуулсангүй. Мэдээллээ бэлтгэж тараагаагүй. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай алхмуудыг хийсэнгүй” гэдгийг онцолсон юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зөвхөн парламентад суудалтай нам, эвсэл Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын болон олон улсын жишигт нийцэхгүй байгааг ч ажиглагчид хэлж байв. Парламентад суудалгүй нам, бие даагч нэр дэвшүүлэх боломжийг хуулиар хязгаарласан нь ажиглагчдын анхаарлыг ихэд татжээ.
Түүнчлэн сонгуулийн сурталчилгааны үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ тэнцвэртэй хүргэхгүй, олонхи нь улс төрийн шууд болон шууд бус удирдлагад ажилладаг байдал ажиглагдсан гэдгийг ч тэд хэлж, шүүмжилж байв. Өөрөөр хэлбэл, ажиглагчид сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн сурталчилгааг нэвтрүүлсэн таван телевиз, өдөр тутмын дөрвөн сонинд мониторинг хийсэн байна. Гурван нэр дэвшигч хуулиа зөрчсөн гэж Олон улсын сонгууль ажиглах багийнхан мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд багтдаггүй, санхүүгийн аливаа амлалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай шинэ хуулиар хориглосон байгаа. Гэтэл гурван нэр дэвшигч санхүүгийн мөн чанартай амлалт өгсөн нь энэ хуулиа зөрчсөн явдал боллоо гэж ажиглагчид үзжээ. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд иргэд санал хураах явцтай холбоотой гомдол, саналаа хэнд гаргах вэ гэсэн тогтсон бүтэц гаргаж өгөөгүй нь том дутагдал гэнэ. Сонгуулийн санал хураах явцад иргэдээс гомдол гаргасан тохиолдолд аль байгууллага шийдвэрлэх нь тодорхойгүй байна гэлээ. Харин сонгогчдын бүртгэл, жагсаалтад дэвшил гарсныг ажиглагчид сайшааж байлаа.
Сонгуулийн санал хураалт төлөвлөсний дагуу болсон ч сонгуулийн нөхцөл байдал олон улсын Копенгагены бичиг баримтын дагуу болсонгүй гэж Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах багийнхан дүгнэсэн байна. Тиймээс цаашид сонгуулийн кампанит ажил, санал хураалт, сонгууль хэрхэн зохион байгуулах тухай зөвлөмж гаргах гэнэ. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлж, мөрдөж ажиллах эсэхийг тухайн улсын Засгийн газар болон холбогдох байгууллагынхан шийдэх эрхтэй гэдгийг ч Ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан багийн удирдагч Одрий Гловер хэлж байв.
Олон улсын ажиглагчид сонгуулийг ингэж дүгнэж буй бол дотоодын ажиглагчид болоод сонгууль зохион байгуулагчид өөрсдөө хэрхэн үзэж буй талаар тодрууллаа.
Ч.СОДНОМЦЭРЭН: НАМУУДЫН АЖИГЛАГЧААС ЯМАР НЭГ ГОМДОЛ, САНАЛ ИРЭЭГҮЙ
-Санал хураалтын урьдчилсан мэдээгээр Ц.Элбэгдорж 50.23 хувийн санал авсан гэлээ. Гэтэл зарим хүн санал өгсөн сонгогчдын 51-ээс дээш хувийн санал авсан хүн Ерөнхийлөгч болох ёстой гэх юм. Үүнд та тайлбар өгөхгүй юү?-Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд сонгогчдоос 51-ээс дээш хувийн санал авсан хүн Ерөнхийлөгч болно гэсэн заалт байхгүй. Харин эдгээр хуульд сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцож УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасан. Олонхийн санал гэж 50+1-ээс дээш хувийн санал авсаныг хэлнэ.
-СЕХ-нд аймаг, нийслэлийн сонгуулийн болон хэсгийн хороонд ажилласан намын ажиглагч нараассанал хураах явцтай холбоотой гомдол, зөрчлийн талаар мэдээлэл ирсэн үү?
-Одоогоор ямар нэг гомдол, санал ирээгүй байна.
-Хяналтын тооллого ямар ч маргаан, зөрчилгүй болсон гэж үзэж болох уу?
-Санал авсан өдрийн шөнө хяналтын тооллого хийж дууссан. Бидэнд ирүүлсэн мэдээллээр ямар нэг зөрчил гараагүй гэсэн.
-Ирц хүрээгүй хэсгийн хороо гарсан болов уу?
-Аймгуудаас энэ талаар мэдээ хараахан ирээгүй байна.
-Нэр дэвшүүлсэн намууд сонгуулийн дүнгийн талаар урьдчилж мэдээлэл хийсэн. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-СЕХ-ноос намуудад сонгуулийн дүнгийн талаар урьдчилж мэдээлэл хийхгүй байх анхааруулга хүргүүлсэн. Гэвч нэр дэвшүүлж, сонгуульд өрсөлдсөн намууд бидний өгсөн анхааруулгыг хүлээн авч, хүндэтгэлтэй хандаагүйд харамсч байна.
-Та хууль хяналтын байгууллагад хандаж, захиргааны арга хэмжээ авахуулна гэж өчигдөр /уржигдар/ мэдээлэл өгөх үеэр хэлсэн. Захиргааны арга хэмжээ гэдгийг тодруулж өгөхгүй юү?
-Энэ асуудлыг бид СЕХ-ны хурал дээрээ танилцуулж, холбогдох газарт өгөх эсэхээ шийднэ.
-СЕХ сонгуулийн эцсийн дүнг хэзээ гэхэд нэгтгэж дуусаад УИХ-д өргөн мэдүүлэх вэ?
-Хэсгийн хороод аймаг, нийслэлийн сонгуулийн хороондоо гурав хоногийн дотор, аймаг нийслэлийн сонгуулийн хороод тав хоногийн дотор дүн мэдээгээ нэгтгэж СЕХ-нд ирүүлнэ. Нэгдсэн дүн гарсны дараа СЕХ хурлаараа авч хэлэлцэнэ. Ингээд гаргасан шийдвэрээ, сонгогдсон Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн нэрийг УИХ-д өргөн мэдүүлэх ёстой.
Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл
2013.06.28
2013.06.28