Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
ХООЛНЫ ДАРАА АЛХАХ НЬ ЧИХРИЙН ШИЖИНГЭЭС СЭРГИЙЛНЭ
Нэгэн үе монголчуудын бараг мэддэггүй шахуу байсан сахарын өвчин буюу чихрийн шижин гээч эдгэрдэггүй эмгэг сүүлийн жилүүдэд эрс газар авлаа. Энэ эмгэг төрөлхийн ба олдмол гэж хоёр янз. Манай оронд газар аваад байгаа нь өөх тосы хэрэглээ ба хөдөлгөөний дутагдал эрс нэмэгдсэнтэй холбоотой үүсдэг олдмол хэлбэрийнх. Нас нэлээд ахисан хүмүүсийн дунд түгээмэл ажиглагдах болсон. Иймд уншигч танд ийм нэг мэдээг сонирхуулъя.
Хоол идсэний дараа 15 минут салхилж алхах нь настай хүмүүсийг чихрийн шижингээр өвдөх эрсдлийг багасгадаг гэдгийг Америкийн Жорж Вашингтоны их сургуулийн судлаачид тогтоожээ.
Цусан дахь сахарын хэмжээг багасгах нөлөөгөөрөө хоол идсэний дараагийн 15 минут алхах нь жирийн үед 45 минут биеийн хүчний ачаалал авахтай адил нөлөө үзүүлдэг аж.
Нас ахихын хэрээр цусан дахь сахарын хэмжээ өндөрсөх нь хоёрдугаар төрлийн чихрийн шижин өвчин үүсэхэд хүргэж болзошгүй. Тиймээс хоолны дараа амрах бус харин алхах хэрэгтэй.
Ингэхдээ оройн хоол эсвэл оройтуулж идсэн өдрийн хоолны дараа алхах нь хамгийн тохиромжтой. Учир нь эдгээр үед хэрэглэдэг хоолны хэмжээ хамгийн их байж, дагаад цусан дахь сахарын хэмжээ ч хамгийн өндөр болдог.
Хоёрдугаар төрлийн чихрийн шижингээр өвдөх эрсдлийг багасгах хамгийн гол хүчин зүйлс нь биеийн жинг багасгах, биеийн хүчний ачааллыг нэмэх гэдгийг эрдэмтэд олон тооны судалгаагаар баттай тогтоосон байдаг юм.
Нэгэн үе монголчуудын бараг мэддэггүй шахуу байсан сахарын өвчин буюу чихрийн шижин гээч эдгэрдэггүй эмгэг сүүлийн жилүүдэд эрс газар авлаа. Энэ эмгэг төрөлхийн ба олдмол гэж хоёр янз. Манай оронд газар аваад байгаа нь өөх тосы хэрэглээ ба хөдөлгөөний дутагдал эрс нэмэгдсэнтэй холбоотой үүсдэг олдмол хэлбэрийнх. Нас нэлээд ахисан хүмүүсийн дунд түгээмэл ажиглагдах болсон. Иймд уншигч танд ийм нэг мэдээг сонирхуулъя.Хоол идсэний дараа 15 минут салхилж алхах нь настай хүмүүсийг чихрийн шижингээр өвдөх эрсдлийг багасгадаг гэдгийг Америкийн Жорж Вашингтоны их сургуулийн судлаачид тогтоожээ.
Цусан дахь сахарын хэмжээг багасгах нөлөөгөөрөө хоол идсэний дараагийн 15 минут алхах нь жирийн үед 45 минут биеийн хүчний ачаалал авахтай адил нөлөө үзүүлдэг аж.
Нас ахихын хэрээр цусан дахь сахарын хэмжээ өндөрсөх нь хоёрдугаар төрлийн чихрийн шижин өвчин үүсэхэд хүргэж болзошгүй. Тиймээс хоолны дараа амрах бус харин алхах хэрэгтэй.
Ингэхдээ оройн хоол эсвэл оройтуулж идсэн өдрийн хоолны дараа алхах нь хамгийн тохиромжтой. Учир нь эдгээр үед хэрэглэдэг хоолны хэмжээ хамгийн их байж, дагаад цусан дахь сахарын хэмжээ ч хамгийн өндөр болдог.
Хоёрдугаар төрлийн чихрийн шижингээр өвдөх эрсдлийг багасгах хамгийн гол хүчин зүйлс нь биеийн жинг багасгах, биеийн хүчний ачааллыг нэмэх гэдгийг эрдэмтэд олон тооны судалгаагаар баттай тогтоосон байдаг юм.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл
























