Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Ажилгүйдэлтэй тэмцэх өвөрмөц арга
Их Британийн бүрэлдэхүүнд багтдаг Уэльсийн эрх баригчид ажил хайж байгаа залуучуудыг “Зөвхөн насанд хүрэгчдэд” гэсэн тодотголтой салбарт ажилд орохыг санал болгосон тухай “The Daily Mirror” сонин мэдээлж байна. Уэльсийн Засгийн газрын дэмжлэг, оролцоотойгоор байгуулсан “Business Wales” бизнесийн сайт дээр ийм зөвлөгөөг ажилгүйчүүдэд өгчээ. Зөвлөгөөнөөс үзвэл ажилгүй гиюүрч явахын оронд тайчих үзүүлбэр хийж дуудлагар эротик бүжиг бүжиглэх нь ажилгүйдлээс гарах зөв гарц юм байна. Тухайлбал, ийм бүжиг хийдэг эмэгтэй ганц оройн дотор 232 фунт олдог нь жилдээ 24-48 мянган фунт болж байгаа гэнэ.
Харин бүжиглэх дургүй, хувиараа бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудад эскорт үйлчилгээ үзүүлдэг компани байгуулахыг санал болгосон байх юм. Эскорт үйлчилгээ гэдэг нь царайлаг бүсгүйчүүд, залуучууд мөнгөтэй хүмүүсийг хаа нэг тийш аялах, амрахад нь дагаж яван имижийг нь сайжруулах, нэр хүндийг нь өсгөх, аяллын хугацаанд түр зуур ажлын туслах, нарийн бичгийн үүрэг гүйцэтгэх үйлчилгээ байдаг. Гэхдээ энэ зөвхөн албан ёсны тайлбар. Бодит амьдрал дээр эскорт үйлчилгээгээр халхавчлан дээд зэрэглэлийн гэгддэг биеэ үнэлэгчдийг зардаг гэдгийг уэльсчүүд төдийгүй дэлхий даяраа мэддэг.
Уэльсийн Засгийн газар ийм зар сайтаар нь яваад байгааг мэдээгүй байтал Ерөнхий сайдыг нь үг хэлэх үеэр сөрөг хүчнийхэн ил гарган нэлээд дуулиан дэгдээгээд авчээ. Тэд залуучуудыг секс бизнес рүү оруулах замаар ажилгүйдлийг шийдэх нь зохистой зүйл биш гэж шүүмжилжээ.

0 Сэтгэгдэл