Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТВ-9 гурван улсын дунд яс хаяжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар ирсэн ОХУ-ын Сонгуулийн төв хорооны дарга В.Е.Чуроваас сурвалжилга авсан ТВ-9 телевиз яриаг нь орчуулахдаа хэлээгүй үгийг нь хэлсэн болгож, тэгэх тэгэхдээ АНУ-ын сонгуулийн тогтолцоог муу хэлснээр бичсэн нь гурван орны харилцаанд асуудал үүсгэх хэмжээнд хүрчээ.
ОХУ-ын Сонгуулийн төв хорооны дарга В.Е.Чуров уг нь “ОХУ-ын Сонгуулийн төв хорооны ажиглагчдын хувьд Монгол Улсад сонгуулийн цахим систем хэрэглэж байгаа нь маш сонирхолтой байлаа. Энэ систем нь гадаадын нэг нэртэй фирмийн бүтээгдэхүүн юм.
 Ийм системийг Филиппинд ашиглаж сонгууль явуулж байсныг бид ажиглаж байсан. Уг сисмемийг Монголд хэрхэн ашиглаж байгааг бид харьцуулж харж байна. ОХУ-ын сонгуульд ашигладаг системээс юугаараа өөр юм гэдгийг бас харьцуулж үзэж байна. ОХУ-д ашигладаг цахим системийг Орост дотооддоо үйлдвэрлэсэн байдаг. Орос, Монголд ашиглаж байгаа системүүдийн үйлдлийн зарчим ижил боловч ялгаатай талууд байна. Монголд ашиглаж байгаа системийн үзүүлэлт нь хэсгийн хороо тус бүрт санал өгч байгаа сонгогчдыг эрэгтэй, эмэгтэй, насны ангиллаар нь бүлэглэн харуулдгаараа сонирхолтой, шинэлэг юм. Үүнийг бусад газруудад ч хэрэглүүштэй зүйл юм” гэсэн юм байна.
Гэтэл ТВ-9 телевиз энэ үгийг “Дэлхий дээр хамгийн муу сонгууль явуулдаг газар бол АНУ. Би дэлхийн олон оронд очиж сонгуулийн үйл явцыг ажиглаж байсан. Монголд явуулж буй сонгууль нь АНУ-ынхтай төстэй харагдлаа. Гэхдээ Монголын сонгуулийн зохион байгуулалт, иргэдийн бүртгэлийг сайн хийсэн байдал нь тун сайн юм. Мөн хэн саналаа өгсөн бүртгэлийг сайн хийж эрэгтэй, эмэгтэй, насны ангиллаар нь дүн мэдээ гаргаж байгаа нь сайшаалтай хэрэг юм” гэж орчуулан дамжуулжээ.
Үүнээс үүдээд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ ТВ-9 телевизэд хандаж залруулга гаргахыг  шаардсан байна. Телевиз ч зургадугаар сарын 27-ны өдрийн мэдээллийн “Энэ өдөр” хөтөлбөрөөрөө залруулга гарган уучлал хүссэн байна.
ОХУ-ын ЭСЯ бас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанд албан бичиг илгээж ташаа мэдээлэдд няцаалт өгч байгаагаа албан ёсоор мэдэгджээ.
Асуудал ийн яадуухан төгссөн ч энэ үйлдлийг орчуулгын алдаа мэтээр ойлгох нь тун ч хэцүү. Тухай хэлний үгийг нь мэдэхгүй, утгыг нь буруу ойлгосноос ташаарахыг орчуулгын алдаа гэлтэй. Гэтэл энд огт хэлээгүй үгийг хэлсэн болгож нэмэн оруулсан нь санаатай үйлдэл болж таарч байна.
Тэгэхээр ТВ-9 телевиз ямар учраас дээрх үг, өгүүлбэрийг  зориуд нэмэн оросын тал, америкийг муу хэлж, тэндээс сонгуулийн тогтолцоог нь дуурайсан Монгол улсаа  давхар муулсан мэт болгов гэдэг нь сонирхол татаж байна.
Яагаад.....
Дэлхийн аль ч телевиз, ер нь хэвлэл улс төрийн аливаа сурвалжлага, мэдээллийг, ялангуяа улстөрчдийн хэлсэн үгийг яг үгчлэн буулгадаг жишиг бий. Өөрөөр хэлбэл хэлээгүй үгийг нь нэмэх нь бүү хэл, хэлсэн үгийг нь утгачлан орчуулдаггүй.
Хоёр, гурван орны хооронд яс хаян санамсаргүй биш, санаатай ийм хэрэг өдүүлсэн арилжааны ТВ-9 телевизэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо ямар хариуцлага тооцдог юм бол доо.
Ц.Хас

0 Сэтгэгдэл
tv9-iin uls turiin medee. comment nevtruuleg 2 n taalagddag. tegehdee l enhbayariig umguulsun ungu ayastai
Tv9 hamag ajilchid ajilaasaa garsan gesen ter dolgor zahiraltigaa taarahgui haaval taarna televiziig ni
ene hachin tv-g odoo taraaval taarna. ter gandand ni uguud hural nomoo zuvhun gargadag tv bolgooch.
ТВ-9 Зөвхөн Энхбаярыг өмгөөлдөг,Монгол улсаа хууль ёстой нь хамт авсалхаас буцахгүй болсон телевиз болоод байгаа юм даа.
ene hachin tv-g odoo taraaval taarna. ter gandand ni uguud hural nomoo zuvhun gargadag tv bolgooch.
Хулгай хийж байгуулсан тв9 ямар олигтой байсын ямар ч ёс зүйгүй тэр хөвсгөлийн бөөлждөг охиныг ч гэсэн наад тэнгүүд чинь үнэн гээд гаргаад байсан биз дээ ийм тэнэг тв-д зар реклам өгөхөө боль тэгвэл аяндаа устаж алга болох биз
Сүүлийн үед бүгд л англи хэлтэй болох гэж туйлшраад л байсан . Оросоор олигтойхон орчуулчихаж чадахгүй хүмүүсээр орчуулга хийлгэж л байдаг. Арчаагүй юмаа..
enhbayaryn bogsiig dolooj mongiig n idegchid shuu dee
bas uuriiguu hicheelde buun aldaa yana aa
Yamar dongio nuhed ve,
Хамгийн их уншсан