Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Маргааш Төв шуудангаас Чингисийн өргөн чөлөө хүртэл замыг түр хаана
Тамирчдын өдөр маргааш тохиох гэж байна. 46 дахь жилдээ тэмдэглэх гэж буй тамирчдын өдрийг Сүхбаатарын талбайд тэмдэглэх юм байна.
Монгол Улсад биеийн тамир, спортын салбар үүсээд 90 гаруй жил болж байгаа юм. Энэ хугацаанд Монголын тамирчдын өдрийг 1957 оноос хойш тэмдэглэж ирсэн. Харин энэ жилийн Тамирчдын өдрийг онцгойлон тэмдэглэхээр шийдэж, бүх нийтийн гүйлт зохион байгуулахаар болжээ.  Гүйлтэд зориулан Төв шуудангаас Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрээс Гандигийн гудамж хүртэлх замыг өглөөний 9-11 цагийн хооронд түр хаахаар болсон байна. Бүх нийтийн гүйлтэд ойролцоогоор мянга гаруй тамирчин оролцох төлөвтэй байна.
Мөн маргааш олимпын медальтнуудаас эхлээд ахмад, дунд болон өсөж яваа үеийн тамирчдын  баярын жагсаал болж, тамирчид Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх аж. Энэ үеэр нум сум харваа, шагай харваа,  сагсанбөмбөг, бейсбол, таеквондо зэрэг спортын төрлийн үзүүлэх тоглолт болох учир амралтын өдрөө сонирхолтой өнгөрүүлэхийг хүссэн хүмүүс төв талбайг зорьж болох нь.
Ж.Балжинням
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан