Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Визны хугацаа нь дуусч байгаа Т.Билэгт Х.Тэмүүжинд хувийн захидал илгээсэн үү
Гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял сонсоод буй МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг холбогдуулан шалгаж байсан. Хэдийгээр уг хэрэг нь 2011 оны долдугаар сард хэрэгсэхгүй болсон ч сэргээн шалгах үед Т.Билэгт аль хэдийнэ хил давсан байдаг юм. Иймд түүнийг Интерполоор эрэн сурвалжилахаас өөр аргагүй болсон юм. Усанд хаясан чуулуу шиг алга болсон ноён Т.Билэгт харин саяхан ил гарах шиг боллоо. Учир юу гэвэл тэрээр өмгөөлөгчөөрөө дамжуулан “Би эмчилгээ хийлгэж байгаа болохоор Монгол руугаа явж амжихгүй байна, эмчилгээгээ дуусахаар удахгүй эх орондоо очно. Гэхдээ эмчилгээ маань дуусаагүй байгаа ч Монгол дахь асуудлаа зохицуулъя” хэмээн АТГ, УЕПГ-ын дарга болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд албан ёсоор хандсан тухай эх сурвалжууд хэлж байна. Түүнчлэн АТГ-аас түүнийг АНУ-д цагаачлалын хүсэлт гаргасан хэмээн мэдээлж байсан ч үүнийг Т.Билэгт үгүйсгэсэн байна.

Т.Билэгтийн ийн гэнэт гарч ирсэн, захидал илгээсэн нь учиртай. Юу гэхээр эрхэм Т.Билэгтийн визний хугацаа дуусаж байгаа аж. Тиймээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд "Интерполоор эрэн сурвалжлахаа зогсоогооч" гэсэн хүсэлт бүхий захидлыг хувийн журмаар илгээжээ. Х.Тэмүүжингийн хувьд "Өөрт нь зовлон тулгарахаар л ингэж байгаа байхгүй юу. Өмнө нь түүнийг Интерполоор эрэн сурвалжилж байхад би энд байна гэж нэг ч хандаж байгаагүй. Тэгээд визний хугацаагаа сунгаж чадахгүй болоод ирэхээрээ л хандаж байна" хэмээн их л унтууцаж байгаа сурагтай.
0 Сэтгэгдэл
ZUV ZUV...TEMUUJINGEES SHUDARGA YOS HANHIITEL UNERTAH YUMAA.SAIHAN SHUU...ADGIIN LUIVARCHIN BILEGT,TUUNII UR HUUHDUUD,HANI HAMSAATNUUD ARD IRGEDIIN TATVARIIN MUNGUUR ICHIHCHGUI GUDARCH,GULIGAJ AMIDARCH BAINA UU.TA NAR UDAHGUI TAMD ZOVJ UHETSGEENEE,um ma ni badi mi hum
Хамгийн их уншсан