Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
МАН-д салхи шуурч, АН-д тэнгэр цэлмэг байна
Улс төрийн цаг агаар нартай, салхи шуургатай эсвэл тогтуун тайван, хуйсагнасан ер нь л эрс тэс байна. Нэг талд ялалтын баяраа тэмдэглэж байхад нөгөө туйлд ширүүн тэмцэл өрнөхөөр гал маналзаж эхэллээ. Бүтэн жилийн турш сонгуульдсан ард олны нуруу ойрын үедээ амрах нь. Гэвч үүнтэй зэрэгцээд зарим улс төрийн намд ямар нэг томоохон өөрчлөлт гарч мэдэхээр эгзэгтэй нөхцөл үүслээ. Үндсэндээ сонгуульгүй хоёр жилийн хугацаанд эмхэлж цэгцлэх асуудал бишгүй бий. Ялангуяа хугацаанд засгийн эрх барьсан улс төрийн хүчин өдгөө цаашдаа оршин тогтнох уу, үгүй юү гэсэн сонголтын өмнө ирээд буй.

МАН-ынхан бужигнасаар л...
Эрт урьдын цагт арван таван толгойтой атгаалжин хар мангас байж гэнэ. Мангас шийдвэр гаргах гэж хэцүүхэн юм болдог байжээ. Нэг толгойн шийдсэн зүйлийг нөгөө нь зөвшөөрөхгүй, бүр нөгөө нь эсэргүүцэж, өөр нэг нь бөөрөнхийлнө. Энэ мэтээр арван таван толгойт ямар ч шийдвэр гаргаж чаддаггүй. Нэг иймэрхүү дүр зураг одоогийн МАН-д харагдаад байх шиг. Дарга нь шийдвэр гаргана, зарим нь эсэргүүцнэ, нөгөө хэсэг нь шүүмжилж, өөрчлөлт, шинэчлэлт ярина. Харин дарга тэдний алийнх нь ч үгийг сонсохгүй бас дагахгүй...
Өчигдөр л гэхэд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцэв. Шинэчлэл хүсэгч залуучуудын фракц энэ үеэр удирдлагууддаа уриалга гардуулсан байна. Тэд Бага хурлыг энэ сарын 8-наас өмнө хуралдуул, XXVII их хурлын товыг зарла, намын даргыг сонгох, намын гишүүд, дэмжигчид, олон нийтийн дунд үндэсний хэмжээний нээлттэй сунгаа зохиох, намын үзэл баримтлал, үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, санхүүжилт, ёс зүй, хариуцлагын зарчмуудыг шударга, ил тод болгон шинэчил. Мөн авлигын хэрэгт холбогдсон намын нэр бүхий гишүүдээс болж МАН-д итгэх ард түмний итгэл дэмжлэгийг алдсан нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, улс төр, ёс зүйн хариуцлага тооцон авлигагүй нам болохыг бүх шатны намын байгууллагууд болон сүүлийн хоёр сонгуульд ялагдуулсан удирдлагууд бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээ гэсэн шаардлага бүхий уриалга гаргасан юм.
Сүүлийн үед нэг л өөдлөхөө байсан энэ намын хувь заяаг цаашдаа хэн, хэрхэн залж явах тухай яриа Тусгаар тогтнолын ордонд аль эрт тэнүүчлэх болсон. МАХН-аас МАН болсон түүхэн үеэс хойш сүр сүлд нь унаж эхэлсэнийг хүлээн зөвшөөрч чадалгүй явсаар өнөөдөр байх эсэх дээр тултлаа доройтоод буй нь үнэн. Лидергүй нам, мөхөж байгаа нам гэж судлаачид, улстөрчид зүгээр ч нэг хэлээгүй байх. Үнэхээр нөхцөл байдал ингэтлээ дордсонд удирдлагууд нь хамгийн их буруутай. УИХ, НИТХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн гээд дараалсан олон ялагдал тэднийг өөрчлөгдөх цаг болсныг тов тодорхой харуулсаар.
2012 оны УИХ-ын сонгуулийн дараа энхрий хайрт намаа ялагдалд хүргэсний хариуцлагыг хүлээж экс дарга Сү.Батболд, генсек У.Хүрэлсүх болон нарийн бичгийн дарга нар нь ажлаа өгсөн. Гэвч шинэ багийг маш сул бүрдүүлсэн учир дараалсан цохилтоос өндийж чадсангүй. Сү.Батболдоос намын даргын тамгыг гардаж авсаны дараа Ө.Энхтүвшин “УИХ-ын сонгуульд ард түмэн дүнгээ тавьчихлаа. Цагаа олж хуралдсан хурал, шийдвэр боллоо. Олон талаас нь харгалзан үзэж байгаад шинэ баг бүрдүүлсэндээ сэтгэл хангалуун байна” гэж ярьж байсан. Харин намын даргын 100 хувь сэтгэл хангалуун байгаа удирдлагад залуу гишүүд нь дурамжхан хандаж эхэлсэн нь харамсалтай.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр залуу гишүүд “Шинэчилье” фракц байгуулж, өчигдөр хөдөлгөөн болж буйгаа зарлав. Улс төрд цоо шинэхэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар толгойлуулсан шинэчлэл хүсэгчид дунд УИХ-ын гишүүн О.Содбилэг, Ж.Эрдэнэбат, МАН-ын нарийн бичгийн дарга Л.Оюун-Эрдэнэ, Ж.Мөнхбат нар бий. Мөн НИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан, “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа, мисс Ё.Нямжав, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Т.Аюурсайхан нар ч нэгдэж. Тэд одоогийн удирдлагаа шинэчилж, өөрсдөө тэргүүнд гарахаар сэтгэл шулууджээ. Гэхдээ хэзээ тэдний хүсэл биелэхийг хэлж чадах хүн одоогоор МАН-д алга.
АН-ынхан даргадаа хайр зарлав
Таван нам нийлж нэгдэж байгуулсан АН-д ойрын үед тэнгэр цэлмэг байх боллоо. Уг нь олон фракцын тэмцэл, сөргөлдөөн нь үргэлж ил цагаан буцалж, салхи шуурга, хүчтэй хуй хүртэл үүсгэж байдагсан. Цаг агаар сайжирч, АН-ынхан эв нэгдэлтэй болж, нэгнээ хайрлаж эхэлсэнд гайхах хүн цөөнгүй. Өнгөрсөн жилүүдэд сөрөг хүчин байсан болоод ч тэр үү тэдэнд одоо өөр хоорондоо эвдрэлцэж суух зав үгүй болсон. Яагаад гэвэл тэд орон нутаг, нийслэл, улс орныг хөгжил рүү авч явах том даалгавар авсан. Түүнийгээ ч биелүүлэх ёстой.
2012 оны УИХ-ын сонгуульд АН олон суудал авч, Засгийн газраа жижиг намуудтай байгуулаад “Шинэчлэлийн” гэдэг тодотгол авав. Олон том төсөл хөтөлбөр эхлүүлж, их бүтээн байгуулалт хаа сайгүй өрнөж байгаа нь нүдний өмнө ил байна. Нэгэнтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид эгээ л хүүхдүүд шиг загнуулж суусан Засгийн газрын гишүүд яаж ажиллаж болдогийг үлгэрлэн харуулж чадсан. Жил орчмын хугацаанд Засгийн газар хэрхэн ажиллаж чадсаныг харуулсан нь Ерөнхийлөгчийн сонгуульд бас нэг дэмжлэг болсон гэцгээв. Тиймээс АН-ынхан өчигдөр УИХ дахь бүлгийн хуралдааны үеэр намын дарга Н.Алтанхуягтаа хайр зарлаж, цэцгийн баглаа барьсан гэнэ. 2012 оны парламентын, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн, орон нутгийн, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль гээд дараалсан олон ялалт байгуулж чадсанд намынхаа удирдлагуудад баяр хүргэсэн нь энэ. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа Ц.Элбэгдорж намын даргаас татгалзах өргөдлөө өгч, Үндэсний зөвлөлдөх хороо нь хуралдаж, хүсэлтийг нь ёсоор болгосон. Түүний орыг залгах хүнээр Н.Алтанхуяг тодорч Их хурал хуралдахгүйгээр ҮЗХ-ноос батламжлагдсан. Үүнээс хойш түүний удирдсан АН үргэлж дотроо эв нэгдэлтэй байсан уу гэвэл бас үгүй. Фракцууд хоорондын сөргөлдөөн ч тийм амар намжаагүй. Гэсэн хэдий ч сонгуулийн үр дүнг харгалзаж намын даргад хариуцлага тооцдог учир түүний суудал ганхаж байсан ч тэсч үлдсэний гавьяа энэ бололтой. Ямар ч байсан АН сүүлийн хэд хэдэн сонгуульд ялж, олонхи болж чадсанаар дахин түүнд намын даргаар ажиллах боломжийг нээж өгсөн. Тиймээс ч тэрээр өөрийнхөө удирдаж буй Засгийн газрыг төлөвлөсөн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж чадна гэдгээ амлаж байгаа юм. Аливаа нэг байгууллагын ажил урагштай явах нь удирдаж буй хүн хэн байхаас хамаардаг шиг энэ хугацаанд Н.Алтанхуяг АН-ыг муугүй авч явсаныг улстөрчид хэлж байна.
Алга урвуулсан шиг АН, МАН эрс өөрчлөгдөж буйг янз бүрээр тайлбарладаг. Хоёр намын байр суурь, үзэл баримтлал солигджээ ч гэх үг ч цөөнгүй дуулдах болов. Гэхдээ л энэ олон жил засаг барьсан МАН-ынхны хийгээгүй ажлыг АН-ынхан эхлүүлж чадсан нь бас нэг амжилт. Улс төрийн цаг агаар сайнтай, муутай байна. Гол прогнозыг өгч буй АН, МАН-ынхны дотоод уур амьсгал улс төрийн цаг агаарын хэмжүүр байхаас ч өөр яах билээ.
...tansagladag ideechid Erdenet uildweriin hesgiin darga nar bna. Yalanguya Bayajuulah Faprikiin Hayagdliin Aj ahuin darga Byambajaw. Uuriin ezent gurniig baiguulsan yambatan, ajilchdaas n medeelel awch shalgaarai.........
AH bugd ard tumniihee toloo uilchilj baigaa erhee oilgoj baina shuu dee?
МАН-г дотоодтой зөрчилтэй байна гээд хэдэн мангар пацаанууд албан тушаал горьдож хийж байна. Мөрөөдөхөд мөнгө төлөх юм биш

0 Сэтгэгдэл
ИРГЭН 00
МАН НАМ БОЛЬЁ ОО
2013.07.02
2013.07.02
2013.07.02
2013.07.02