Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Б.Есүгэн охины үхлийн буруутнууд 1-2 жилийн ял сонсов
Хичээлийн анхны өдрөө 12 настай бяцхан охин Б.Есүгэн хууль бусаар барилга барьж байсан компанийнхны хариуц­лагагүй үйлдлээс болж алтан амиа алдсан. Жил орчмын өмнө болсон уг хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хо­ногт Баянгол дүүргийн шүү­хэд болжээ. Уг нь, шүүх ху­рал маргааш буюу энэ сарын 3-нд болох байсан ч гэнэт хуга­цаа­наа­саа өмнө яагаад хуралдсан нь то­­до­­р­хойгүй байна. “Орд гео” ХХК-нд бетон зуурмаг ша­­хагч автопомпын туслах ажил­­тнаар ажиллаж байсан Б.Даш­нямд шүүх нэг жил, “Мон­голын хот байгуулалтын хү­рээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Б.Батболд, “Төгс гүрэн” ХХК-ийн ерөнхий захирал байсан Д.Болд нарын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээр хасч, тус бүр хоёр жилийн ял оноож. “Орд гео” ХХК-ийн ерөнхий захирал Б.Саранхүү, “Буянтрак” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Буянтэгш, “Премиум Конк­рет” ХХК-ийн гүйцэтгэх захир­лаар ажиллаж байсан О.Бат­мөнх нарын өмнө нь явуулж бай­сан тодорхой албан ту­шаал эрхлэх, үйл ажиллагаа явуу­лах эрхийг нь хоёр жилийн хуга­цаагаар хасч, шүүгдэгч тус бүрт хөдөлмөрийн хөлс­ний доод хэмжээг 200 дахин нэмэг­дүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28 сая 80.000 төгрөгийн  торгуулийн ял оногдуулсан байна. Харин “Премиум конк­рет” ХХК-ийн хөдөлмөр хам­гааллын ажилтнаар ажил­лаж байсан С.Очирсүрэн, “Консолит” ХХК-ийн хяналтын мене­жерээр ажиллаж байсан Б.Баттулга нарын үйлдлийг “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Шүүх хурал өнгөрсөн зур­га­дугаар сарын 10-нд болохоор товлогдсон ч өм­гөөлөгчид нь хавтаст хэрэг­тэйгээ танилцаж амжаа­гүй гэсэн шалтгаанаар хой­шилж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан