ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Авто машины оношилгоо, бүртгэлийн төв нүүжээ
Авто тээврийн бүртгэлийн газар “АСА” циркийн өмнө байрлах “Рояал плаза” төв рүү нүүлээ. Урьд нь, тус төвд өдөртөө 500-800 автомашины шилжилт хөдөлгөөний бүртгэл хийдгээс, ачаалал үүсдэг байсан. Харин шинэ байранд нүүн орсноор үйлчилгээний хурд тав дахин нэмэгдэж, жолооч үйлчлүүлэгч нарт чирэгдэл учруулах нь төдий хэмжээгээр буурах аж. Авто тээврийн үндэсний төв Монгол орны 21 аймаг, нийслэлд тээврийн хэрэгслийн бүртгэлийн ажил эрхэлдэг. Гэвч Улаанбаатар хот дахь салбарт хамгийн их үйлчилгээ төвлөрч, бусдаас хэд дахин илүү ачаалалтай ажилладаг. Учир нь, тус газраас улс, орон нутгийн тээвэр зохицуулалт, авто машины оношилгоо хяналт хийдэг. Мөн машины замын хөдөлгөөнд оролцох эрх, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох ажлыг хариуцдаг. Түүнчлэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, бүртгэл хөтөлдөг нь хамгийн эрэлттэй үйлчилгээ юм. Энэ бүхнийг нэгэн дор гүйцэтгэдэг учраас иргэдэд хүндрэл үүсч, үйлчилгээ удааширч байсан гэж Зам тээврийн яамны газрын дарга Д.Батбаатар хэллээ.
Өмнө нь, Авто тээврийн бүртгэлийн газар Замын цагдаагийн газрын харьяанд ажилладаг байсан. Гурван жилийн өмнөөс Авто тээврийн үндэсний төвийн харьяанд шилжин ажиллах болжээ. Ийнхүү шилжсэнээс хойш авто машины цаасан дээрх бүртгэлийг цахим хэлбэрт оруулах ажил өрнөсөн. 2012 онд нийт 120 мянган тээврийн хэрэгслийн бүртгэлийг цахимжуулсан бол энэ он гарсаар 60 мянган автомашины бүртгэлийг шинэчилсэн аж. Тун удахгүй баяр наадмын өдрүүд эхлэхэд авто тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн нэмэгддэг аж. Уг ачааллыг урьдчилан тооцоолж байраа шинэчилж буйгаа Авто тээврийн үндэсний төвийн дарга Т.Болдбаатар тайлбарлалаа.
Авто тээврийн бүртгэлийн газар “АСА” циркийн өмнө байрлах “Рояал плаза” төв рүү нүүлээ. Урьд нь, тус төвд өдөртөө 500-800 автомашины шилжилт хөдөлгөөний бүртгэл хийдгээс, ачаалал үүсдэг байсан. Харин шинэ байранд нүүн орсноор үйлчилгээний хурд тав дахин нэмэгдэж, жолооч үйлчлүүлэгч нарт чирэгдэл учруулах нь төдий хэмжээгээр буурах аж. Авто тээврийн үндэсний төв Монгол орны 21 аймаг, нийслэлд тээврийн хэрэгслийн бүртгэлийн ажил эрхэлдэг. Гэвч Улаанбаатар хот дахь салбарт хамгийн их үйлчилгээ төвлөрч, бусдаас хэд дахин илүү ачаалалтай ажилладаг. Учир нь, тус газраас улс, орон нутгийн тээвэр зохицуулалт, авто машины оношилгоо хяналт хийдэг. Мөн машины замын хөдөлгөөнд оролцох эрх, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох ажлыг хариуцдаг. Түүнчлэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, бүртгэл хөтөлдөг нь хамгийн эрэлттэй үйлчилгээ юм. Энэ бүхнийг нэгэн дор гүйцэтгэдэг учраас иргэдэд хүндрэл үүсч, үйлчилгээ удааширч байсан гэж Зам тээврийн яамны газрын дарга Д.Батбаатар хэллээ.Өмнө нь, Авто тээврийн бүртгэлийн газар Замын цагдаагийн газрын харьяанд ажилладаг байсан. Гурван жилийн өмнөөс Авто тээврийн үндэсний төвийн харьяанд шилжин ажиллах болжээ. Ийнхүү шилжсэнээс хойш авто машины цаасан дээрх бүртгэлийг цахим хэлбэрт оруулах ажил өрнөсөн. 2012 онд нийт 120 мянган тээврийн хэрэгслийн бүртгэлийг цахимжуулсан бол энэ он гарсаар 60 мянган автомашины бүртгэлийг шинэчилсэн аж. Тун удахгүй баяр наадмын өдрүүд эхлэхэд авто тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн нэмэгддэг аж. Уг ачааллыг урьдчилан тооцоолж байраа шинэчилж буйгаа Авто тээврийн үндэсний төвийн дарга Т.Болдбаатар тайлбарлалаа.
0 Сэтгэгдэл
























