Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэх ажил эхэллээ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалт авах бүртгэл өчигдөр эхэлжээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөрийн эрхлэлт, хөдөлмөрийн яамны хамтран байгуулсан гэрээний хүрээнд ес дэх удаагийн Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүртгэл болж байна. Гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны журмаар Солонгост ажиллахыг хүсч буй иргэд дээрх шалгалтад заавал тэнцсэн байх шаардлагатай.
Бүртгүүлэгч нь 18-39 настай, хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх шаардлагатай ба бүртгүүлэхийг хүссэн иргэд 1973 оны наймдугаар сарын 26-наас 1995 оны наймдугаар сарын 26-ны өдрийн хооронд төрсөн байх ёстой аж. Үүнээс гадна Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй, элэгний В, С вирус, сүрьеэ, БЗХӨ-өөр өвдөөгүй байх зэрэг шаардлага тавигдаж байгаа гэнэ.
Түүнчлэн шалгалтын хураамж болох 24 ам.долларыг тухайн өдрийн Монголбанкны албан ханшаар хөрвүүлэн тооцно. Харин шалгалтын хураамжийг Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвийн Хадгаламж банкин дахь 10210033333 тоот дансанд тушаах ёстой. Хэрэв бүртгүүлсэн иргэдээс зайлшгүй шалтгаанаар цуцлах тохиолдолд заасан хугацаанд хураамжийг буцаан олгоно. Харин бүртгэлийн хугацаа өнгөрсөн бол буцаан олгохгүй юм байна.
Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт ирэх сарын 24-ний бямба, 25-ны ням гарагуудад тус тус шалгалт болохоор төлөвлөгджээ. Дашрамд дурдахад, аж үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллах иргэдээс сонгон, шалгаруулна. Тиймээс бүртгэлийн анкетыг бөглөхдөө ажиллахыг хүсч буй салбараа “аж үйлдвэр” эсвэл “үйлчилгээ” гэж бичих ёстой юм байна. Сонгож бичсэн ажиллах салбарыг дараа нь өөрчлөх боломжгүй тул сонголтдоо зөв хийхгүй бол болохгүй гэнэ.
Ирэх сарын 5-ны баасан гарагт Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн www.ces.gov.mn цахим хуудсанд шалгалтын нарийн хуваарийг зарлана.
Irex gedeg ni xeden sar um bee on sargui um yarix umaa Ces.gov.mn
enend yaj bvrtgvvleh ve

0 Сэтгэгдэл
2015.08.05
2014.03.14