Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Өмнөговьд давхар баяр тохионо
Монголын төрийг 37 жил барьсан Батмөнх даян хааныг Өмнөговь аймгийн нутагт төрсөн гэж судлаачид тогтоосон. Төр барих хугацаандаа Монголын төрд дайн дажингүй амар амгаланг тогтоож, Монголын түүхэнд том хувь нэмэр оруулж нэрээ мөнхөлсөн түүний хөшөө Өмнөговь аймагт сүндэрлэлээ. Тус аймгийн ЗДТГ-аас санаачлан захиалан хийлгэсэн энэхүү хөшөө өдгөө Даланзадгад суман дахь Нутгийн удирдлагын ордны өмнөх талбайд баригдаж дууссан бөгөөд энэ сарын 8-нд албан ёсоор нээгдэх юм.

Мөн энэ өдөр Өмнөговьчуудад давхар баяр тохиож “Говь гурван сайхан” уулын “Их тахилгат хайрхан”-ы төрийн тахилгын арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Говь нутгийн үзэсгэлэнт хайрхан “Говь гурван сайхан” уулын Их тахилгат хайрханыг “Монгол төрийн тахилгат хайрхан” болгох зарлигийг Монгол улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны наймдугаар сард үзэглэж баталгаажуулсан. Аймгийн ИТХ-ын шийдвэрийг үндэслэн гаргасан энэхүү зарлигаар уул овоог тахих ёслолын арга хэмжээг таван жилд нэг удаа зохион байгуулж байхаар болсон юм.
Монголын түүхэнд өөрийн гэсэн өнгө аяс, ул мөрийг үлдээж чадсан Батмөнх даян хааны хөшөөний нээлт болон “Говь гурван сайхан” уулын Төрийн тахилгат хайрханыг тахих ёслолын арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор болсон байна. Энэ нь Өмнөговь аймгийн хувьд давхар баяр тохиох түүхэн үйл явдал юм.

Уг арга хэмжээг зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсэг бэлтгэл ажилдаа ороод байна. Түүхэн үйл явдлууд нэгэн зэрэг тохиох энэ өдөр Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа болон өсч төрсөн Өмнөговьдоо амьдарч буй сүсэгтэн олон, ард иргэд оролцох бүрэн боломжтой юм.

0 Сэтгэгдэл