Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Цэвэр агаар сангийн захирал, хоёр нягтланг баривчилжээ
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлыг голлон хариуцаж зангиддаг газар “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогч М.Хулан, түүний туслах нягтлан бодогч А.Болдмаа нарыг АТГ-ынхан баривчилж цагдан хорьжээ. Агаарын бохирдлыг бууруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, үүний тулд утаагүй түлш, утаагүй зуух үйлдвэрлэх, авто машинаас гарах утааг багасгах ажлуудыг хариуцан гүйцэтгэдэг энэ байгууллагад улсын төсвөөс 30 орчим тэрбум төгрөг олгохын зэрэгцээ гадаадын олон төсөл хэрэгжүүлдэг нэлээн мөнгөтэй газар юм.  Гэтэл энэ байгууллагын данснаас их хэмжээний мөнгө хувийн аж ахуйн нэгж байгууллагын данс руу шилжиж байсныг илрүүлэн мөрдөн шалгаж, тэднийг байцаан, улмаар цагдан хорьжээ. Одоогоор 10 гаруй тэрбум төгрөг төрийн бус данс тухайлбал туслах нягтлан бодогч А.Болдмаагийн нөхөр, ах дүү нарын данс руу шилжсэнийг тогтоон шалгаж байгаа юм байна.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан