Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Татварын байцаагчийг хөнөөсөн хэрэгт эмэгтэй хүнийг сэжиглэж байна
25-30 настай, татварын байцаагч Э гэгч эмэгтэй  нийслэлийн Баянгол дүүргийн нутагт  энэ сарын 2-нд шилжих шөнө гадны нөлөөтэй амиа алдсан хэрэг гарсан. Түүнийг 70 орчим удаа хутгалж амийг нь хөнөөсөн байж болох сэжигтнийг цагдаагийнхан  баривчилсан байна. Энэ аймшигт хэргийг мөн л Татварын байгууллагад ажилладаг, 39 настай Т гэгч эмэгтэй үйлдсэн гэж эх сурвалж мэдээллээ.  Тэрээр  бүсгүйг хардсаны улмаас өс хонзон авах зорилгоор  хөнөөсөн  болохоо мэдүүлж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаач бүсгүйг ажил албан үүрэгтэй нь холбоотой, татварын удирдлагуудын мөнгө идсэн хэргийг гэрчилж байсан зэргээр бичиж үүнтэй холбоотойгоор амийг нь хөнөөсөн байж магадгүй гэж бичиж байсан ч эх сурвалж үүнийг батлаагүй байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан