Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Сумын наадам маргааш эхэлнэ

Сумын наадмын тухай яриа дараа жилийн наадам болтол vргэлжилдэгсэн. Наадмаас наадмын хооронд наадмын тухай ярьцгаан аж тєрдєг хєдєє суманд нэг л тийм жаргалтай, их хотын хөл хөдөлгөөн шиг цаг нартай уралдсан амьдрал байдаггүй нь тайван амьдралыг илтгэнэ. Жил жилийн наадмынхаа сонин хачиныг сэдэв болгон яриж суудаг эгэл амьдралтай хөдөөгийн залуусын гоёлыг үздэг сумын наадам маргааш эхлэх юм байна. МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төвөөс санаачилан зохион байгуулж буй “Сумын наадам” эвэнт аялал энэ сарын 4, 5-нд Төв аймгийн Борнуур суманд зохион байгуулагдахаар болжээ. Хөдөө суманд ажиллаж, амьдарч буй үе тэнгийн залуусынхаа нэг өдрийн амьдралтай танилцаж, наадмын өдрийг хамт өнгөрүүлэхийн зэрэгцээ “өөрийн биеэр” эрийн гурван наадамд оролцож, дурсгалтай, дурсамжтай мөчүүдийг “бүтээж”, нийтэч, хөгжилтэй, бүтээлч залуучуудтай нэгэн баг болж найзалж нөхөрлөн чөлөөт цагаа өнгөрүүлэх  боломжийг энэхүү аялалд хамрагдсанаар олж авах юм байна. Тус аялалд хамрагдахыг хүссэн гадаад, дотоодын жуулчдад нээлттэй бөгөөд аялалын хөтөлбөрт хөгжилтэй, сонирхолтой Монгол зан заншил, өв уламжлалыг хадгалсан тэмцээн уралдаанууд багтсан гэдгийг зохион байгуулагчид нь онцоллоо. Тухайлбал бөхийн барилдааныг бооцоо тавьж үзэх, аялагчдын дунд нум сумны тэмцээн зохиох, хэн хамгийн олон хул айраг уух уралдаан, түүнчлэн Аглаг бүтээлийн сүм рүү аялах тойрон аялал зэрэг сонирхолтой аялалын маршрутаар сумын наадамд наадах нь ээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан