Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
“Цэвэр агаар сан”-гийнхан агаарын бохирдлын мөнгийг завшжээ

Монгол Улсын Засгийн газрын тусгай сан болох “Цэвэр агаар сан”-гийн нягтлан н.Хуланг их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэргээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул дахь гэрээс нь баривчилсан. Тэгвэл эл хэрэгт уг санг толгойлдог Н.Хүрэлсүх холбоотой нь илэрч нийслэлийн Прокурорын газраас няравтай нь хамт баривчлан саатуулжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар “Цэвэр агаар сан”-гийн дарга эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн үүсгэн байгуулсан компани болон нэр бүхий гурван аж ахуйн нэгжид сангийн хөрөнгөөс нягтлан бодогч, нярав, мэргэжилтэн нартайгаа бүлэглэн шилжүүлсэн гэнэ. Гэрээний харилцааг ашиглан төсвийн мөнгийг шилжүүлсэн үйлдэлд нь сангийн захирал нарын таван хүнд  Эрүүгийн хуулийн 150.3  буюу аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан, 263.2 буюу албан тушаалаа урвуулсан, 273,3 буюу төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр сэжигтнээр татсан аж. Урьдчилсан байдлаар тэднийг гурван тэрбум 56 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан