Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Монгол эр Эрхүүгийн өндөр барилга дээрээс үсэрнэ гэж сүрдүүлжээ

ОХУ-ын Эрхүү хотын Горькийн гудамжин дахь 8 давхар барилгын оройд нэгэн эр гараад хашгичиж байхыг хүмүүс үзжээ. Түүний хашгирч байгаа үгнээс нь “паспорт”, “документ” гэсэн үгнүүдийг л тэд ойлгосон байна. 40 орчим насны тэр хүн харайх гэж байгаа дүр үзүүлээд, арай нэг харайчихгүй байж. Хүмүүс түүнийг хятад барилгачин гэсэн байна.
Нутгийн иргэн Сергей:
-Энэ барилга дээр азийн ажилчид ажилладаг юм. Энэ дээр суугаа хүн эхлээд ямар нэгэн бичиг баримт паспорт шаардаад байсан. Тосох брезент авчрахгүй бол үсэрчихэж мэднэ гэсэн байна.
Төд удалгүй цагдаагийнхан ирж гудамжийг хааж Дотоодыг хамгаалах газар, Онцгой байдлынхан ч ирсэн байна.  Түргэн тусламж, сэтгэлзүйч, гал сөнөөгч гээд ер нь л хавийнхан л цуглаж. Сэтгэлзүйчид түүнтэй орчуулагчаар дамжуулан харьцаж, үсрэхгүй байхыг ятгажээ. Тэгэхнээ тэр нь хятад биш харийн монгол хүн байсан байна.  
Яг одоо сэтгэлзүйч, бусад албаныхан тэр монголтой хэлэлцээ хийж байна хэмээн baikal-daily.ru сайтад бичжээ. Тэр яагаад ингэж барилга дээрээс үсрэх гэж байгаа, хэн гэдэг болохыг тогтоож байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан