Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Улаанбаатар хотоор аялуулах “City tour bus” үйлчилгээнд гарлаа
Монгол наадам үзэхээр гадаадын жуулчдын хөл хөдөлгөөн ид ихэсдэг энэ цагаар гадаад дотоодын жуулчдыг хүлээн авч, тэднийг аялал жуучлалын байгууллагуудтай холбож өгөх, гадаадын төдийгүй дотоодын жуулчиддаа аялалын мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилготой “Жуулчдад зориулсан мэдээлэл сурталчилгааны төв” өнөөдөр үүд хаалгаа нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл, нийслэлийн засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл нар оролцсон юм.
Тус төв салбарынхаа мэргэжилтнүүдийг сургах 40 хүний багтаамжтай иж бүрэн сургалтын танхимтай үйл ажиллагаагаа эхэлж байгаа бөгөөд нийслэл хотын жуулчны үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудыг бүх шатны сургалтад хамруулах, мэргэшүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулах аж.
Мөн энэ төв аялал жуулчлал өндөр хөгжсөн хотуудын нэгэн адил “City tour bus” буюу тойрон аялалын автобусны үйлчилгээ үзүүлж,  жуулчдыг Улаанбаатар хоттой танилцуулах аж.
Ж.Балжинням  
     
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан