ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Нийслэл хотод дөрвөн замын уулзвар нэгээр нэмэгдлээ

“Гудамж” төслийн хүрээнд Дарь-Эх Сансарын уулзварыг дөрвөн замын уулзвар болгон шинэчилж, өчигдөрхөн нээсэн бол өнөөдөр 19 дүгээр хорооллын буюу АПУ ХК-ийн арын уулзварыг мөн адил бүх чигийн хөдөлгөөнтэй болгож, ашиглалтад орууллаа. Энэ ажлын зураг төслийг “Ростов” ХХК хийж, гүйцэтгэгчээр “Пауэр ложистикс” ХХК ажилласан юм.

Энэ уулзвар өмнө нь хоёр чигийн урсгалтай, хоёр талынхаа туслах зам руу зөвхөн баруун гар тийш эргэх хөдөлгөөний зохицуулалттай, түгжрэл их үүсдэг замын нэг байсан. Харин бүх чигийн хөдөлгөөний зохицуулалттай, нэмэлт гэрэл дохиотой болгож өргөтгөн шинэчилснээр нэвтрүүлэх чадвар сайтай, түгжрэл саадгүй дөрвөн замын уулзвар болж байна. Тус уулзварын гэрэл дохиог нэмж, шинэчлэх ажлыг “Эйкшн нэт” ХХК гүйцэтгэлээ.

19 дүгээр хорооллын АПУ ХК-ийн арын уулзварын шинэчлэл нь “Гудамж” төслийн хүрээнд хийх 33 уулзварын шинэчлэлийн ажлаас бүрэн хэрэгжиж ашиглалтад орж буй дөрөв дэх уулзвар юм.

Ийнхүү нийслэл хотын авто замын сүлжээ өдрөөс өдөрт өргөжиж, буруу зохион байгуулалттай, түгжрэл их үүсдэг замуудын ачаалал буурах бодит боломж бүрдэж байна. “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх “Хотын төв” дэд төслийн ажил үргэлжилж байна.
Уг нь сайхан, даанч хугацаа их алдаж байна. Энхтайвны гүүрийн урд доод талыг 6.5-нд нээнэ гэсэн 1 сар хойшилсон, арай ч дээ. Ингэж бүтээн байгуулалт хийдэггүй байхаа, хотын шинэ ноёд оо.
odoo Sapporogiin toirgiig 4n zam bolgoh heregtei
saikhan bnaa,gehdee hotod 100 meter yavaad l gerlen dohio bolson bna daa

“Гудамж” төслийн хүрээнд Дарь-Эх Сансарын уулзварыг дөрвөн замын уулзвар болгон шинэчилж, өчигдөрхөн нээсэн бол өнөөдөр 19 дүгээр хорооллын буюу АПУ ХК-ийн арын уулзварыг мөн адил бүх чигийн хөдөлгөөнтэй болгож, ашиглалтад орууллаа. Энэ ажлын зураг төслийг “Ростов” ХХК хийж, гүйцэтгэгчээр “Пауэр ложистикс” ХХК ажилласан юм.

Энэ уулзвар өмнө нь хоёр чигийн урсгалтай, хоёр талынхаа туслах зам руу зөвхөн баруун гар тийш эргэх хөдөлгөөний зохицуулалттай, түгжрэл их үүсдэг замын нэг байсан. Харин бүх чигийн хөдөлгөөний зохицуулалттай, нэмэлт гэрэл дохиотой болгож өргөтгөн шинэчилснээр нэвтрүүлэх чадвар сайтай, түгжрэл саадгүй дөрвөн замын уулзвар болж байна. Тус уулзварын гэрэл дохиог нэмж, шинэчлэх ажлыг “Эйкшн нэт” ХХК гүйцэтгэлээ.

19 дүгээр хорооллын АПУ ХК-ийн арын уулзварын шинэчлэл нь “Гудамж” төслийн хүрээнд хийх 33 уулзварын шинэчлэлийн ажлаас бүрэн хэрэгжиж ашиглалтад орж буй дөрөв дэх уулзвар юм.

Ийнхүү нийслэл хотын авто замын сүлжээ өдрөөс өдөрт өргөжиж, буруу зохион байгуулалттай, түгжрэл их үүсдэг замуудын ачаалал буурах бодит боломж бүрдэж байна. “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх “Хотын төв” дэд төслийн ажил үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл
2013.07.06
2013.07.06
2013.07.05
























