Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Баяр наадмын үеэр автомашинуудад 7 төрлийн зөвшөөрөл олгоно
Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, хурдан морины бариа руу явах тээврийн хэрэгслүүдэд тусгай зөвшөөрөл өгдөг. Энэ жил автомашинуудад А, Ж, Д, Ү, Г, ногоон М, улаан М гэсэн 7 төрлийн зөвшөөрөл олгохоор болжээ.

А, Ж, Д зөвшөөрлийг 20,000 төгрөгөөр НЗДТГ-аас, “Ү” зөвшөөрлийг 10,000 төгрөгөөр дүүргүүдийн Худалдаа, үйлчилгээний хэлтсээс, улаан “М” зөвшөөрлийг 10,000 төгрөгөөр, ногоон “М” зөвшөөрлийг 3000 төгрөгөөр, “Г” зөвшөөрлийг 10,000 төгрөгөөр Замын цагдаагийн газраас олгоно.
Нийт 400 ширхэг“А” зөвшөөрөл олгох бөгөөд энэ нь хоёр талбайд автомашинаа байрлуулах боломжтой. Эхнийх нь цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы баруун талд байрлана. Дээрх зогсоолруу орж ирэхдээ Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайвны гүүрээр нэвтэрч, 120 мянгын автобусны буудлын хойд уулзвараар баруун гар тийш эргэж, мөн ЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч Гандийн гудамжаар яваад тэмдэгт заасан газар автомашинаа байрлуулна. Нөгөө зогсоол нь “Д” зогсоолын хойд талын барилгын талбайд байрлана.
“Ж” зөвшөөрөл 170 ширхэг, “А” зөвшөөрлийн нэгэн адил чиглэлүүдээс ирэх боломжтой. Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд талд тэмдэгт заасан газар байрлуулна.
“Д” зөвшөөрөл 100 ширхэг, “А”, “Ж” зогсоолын нэгэн адил чиглэлүүдээс ирэх боломжтой. Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд талд тэмдэгт заасан газар байрлуулна.
“Ү”, “Г” зөвшөөрөл 3000 ширхэг, ЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч, Их Монгол Улсын гудамжаар яваад, баруун гар тийш Нийслэлийн гудамжруу эргээд “Хурд” хорооллын урд зогсоол, мөн “Суруга Монгол” компанийн зогсоол дээр байрлуулна.
Ногоон “М” зөвшөөрөл 3000 ширхэг, улаан “М” зөвшөөрөл 1000 ширхэг олгох бөгөөд зөвхөн Хүй долоо худаг руу явна.
Улаан “М” зөвшөөрөлтэй жолооч нар Эмээлт өртөөгөөр баруун тийш яваад Хүй долоо худаг руу эргэдэг, 2,3 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулна.
Ногоон “М” Хүй долоо худаг руу эргэдэг эхний уулзвараар баруун гар тийш эргэж тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл