Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ


Энэ сард бороо хур элбэгтэй, аянга цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа учир Нийслэлийн онцгой байдлын газраас аянга цахилгааны аюул ослоос хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж хүргэж байна.





•    Аянганы дуу бүдэг сонсогдож байсан ч өөрийн тань байгаа газар аянга буух аюултай;
•    Аянга нь өндөрлөгт байгаа зүйл уруу унах нь элбэг, өндөр зүйл дээр буусан аянга дотогш дамжих аюултай;
•    Нэг дор бөөнөөрөө байхгүй байх;
•    Ил задгай саванд шатамхай бодис хадгалахгүй байх;
•    Өндөр уулын оройд, тэгш тал газрын голд болон нүцгэн хадан дээр байрлахгүй байх;
•    Аянгатай үед усанд орох нь аюултай;
•    Мөн радио, телевиз, гар утас зэргийг унтрааж байх;
•    Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх;
•    Биеийн өндрийг аль болох нам болгож, ингэхдээ 2 гараараа газар тулалгүй, хөлөө нийлүүлээд чихээ дарах байрлалыг сонговол аюулгүй;
•    Машин дотор харьцангуй аюулгүй. Машин дээр аянга буусан ч дотор нь дамжиж орохгүй. Цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух хэрэгтэй;  
•    Аянга нижигнэх дуу гармагц мориноосоо бууж доош суух хэрэгтэй;
•    Модонд хэт ойртох нь аюултай, мөн хэт холдож болохгүй. Модноос 4 метрээс дээш зайнд холдож доош суух;
•    Цахилгаан шон дээр аянга их буудаг учир шонгоос хол байх хэрэгтэй;
•    Гэрийн янданг яаралтай авч, өрхөө бүтээх, телевизийн антенныг брезинт буюу даавуугаар бүтээх;
•    Аянга цахилгаантай үед нейлон, пролонон хувцастай байх нь цахилгаан цэнэгийн газардуулгагүй болж цэнэг хуримтлах осолтой;

Цахилгаанд цохигдсон хүнийг      нойтон шороо, норгосон зүйлээр хучих нь тустай.
















1 Сэтгэгдэл
Сайнзөвлөгөө байна
Хамгийн их уншсан