Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Наадмын талбайд хувь хүмүүс худалдаа эрхлэхийг зөвшөөрлөө

Өнгөрсөн жилийн наадмаар Төв цэнгэлдэхийн гадуур хувь хүн худалдаа эрхэлдэг иргэдийг бэлэг дурсгалын зүйлс болон хоол хүнсний бүтээгдэхүүн худалдаалахыг хориглож байсан бол энэ жилийн баяр наадмаар энэ хоригоо цуцалжээ. Наадмын талбайд худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрлийг иргэд дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтсээс авахдаа Хүй долоон худагт 15000, Төв цэнгэлдэх хүрээлэн буюу наадмын талбайд худалдаа үйлчилгээ явуулахад 20000, бараа бүтээгдэхүүн зөөх машинд 10000 төгрөгийн төлбөр төлөх юм байна.
Төв цэнгэлдэхийг тойрсон худалдаа үйлчилгээний талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагаас тодруулсан юм.
- Наадмын хуушуурын стандарт, үнийг яаж тогтоож байгаа вэ, мөн үнийн үндэслэлгүй хөөрөгдөл үүсдэг. Энэ тал дээр хэрхэн анхаарал тавих вэ?
- Шударга бус өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хуушуурын үнэ, стандартыг тогтоож байгаа. Бүх аж ахуйн нэгжүүдэд үнийг хөөрөгдөхгүй, зах зээлийн үнэ ханшинд нийцүүлж тогтоохыг зааварлаж, зөвлөж байгаа. Үнэ хөөрөгдлийн тал дээр ШӨХТГ-аас хяналт тавина.
- Өнгөрсөн жил хувь хүмүүсийг Төв цэнгэлдэхийн гадуур бэлэг дурсгал, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн худалдаалахыг хориглож байсан, тэгвэл энэ жилийн хувьд?
- Энэ жил гадаадаас өнгөрөгч жилийнхтэй харьцуулвал олон жуулчин ирсэнтэй холбоотойгоор  цэнгэлдэхийн гадуур бэлэг дурсгалийн зүйлс болон үндэсний хэв маягтай бараа бүтээгдэхүүн худалдаалахыг зөвшөөрч байгаа.
- Наадмын талбай, Төв цэнгэлдэхийн ойр орчмыг эмх замбараатай байлгахын тулд хэрхэн хяналт тавих вэ, мөн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд яаж анхаарал хандуулж байна?
- Цагдаа хяналтын байгууллагууд болон мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж, эмх цэгц тогтооно. Хүнсний аюулгүй байдлын хувьд Цэнгэлдэх хүрээлэнгийн 11 дугаарын павилонд мэргэжлийн хяналтын явуулын лаборатор байрлаж, хяналт шинжилгээ хийнэ.
- Согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрч байгаа юу, мөн айрагны хувьд?
- Зөвхөн наадмын талбай дээр согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон. Наадмын талбайгаас бусад газар худалдаалахыг зөвшөөрнө. Харин айрагны хувьд бол үндэсний баяр наадам гэдэг утгаараа цөөн тооны цэгт айраг худалдаалах эрх олгосон.

Ж.Балжинням

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан