Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн албыг төрлийн алба болгохоо больё
Төрийн өндөр албан тушаалд гармагцаа л ах дүү, амраг саднаа аль гайгүй гэсэн местэнд шургуулдаг уламжлал болсон гэмээр байдал Монголд ноёрхоод удлаа. Аль нэг нам сонгуульд ялалт байгуулмагцаа л эсрэг намын үед ажиллаж байсан хүмүүсийг "цэвэрлэж" өөрсдийн чих зөөлөнтэй хүмүүсээр сольдог энэ ажил бүр хэрээс хэтрэх шинжтэй. Түүнээс гадна нам доторхи фракц бүлэглэлүүд өөрсдийн хүнээ ийш тийш нь шургуулах ажил сонгуулийн дараанаас жинхэнэ идэвхжиж эхэлдэг. Гэхдээ хамгийн хүчтэй нь төрлийн хүндээ албан тушаал атгуулах нь их.

Тухайлбал төрийн албыг төрлийн алба болгож байгаа ажил Ерөнхий сайдаас эхтэй. Эрхэм сайдын дүү Н.Наранцэцэгийн охин Г.Уянга нь "Таван толгой" компанийн 17 тэрбумын тендэрт өрсөлдөгчгүй ялсан хэмээн хэсэг хэвлэлийн "од" болсон. Тэгээд ч зогссонгүй Г.Уяангын нөхөр Г.Дэнзэн буюу эрхэм Ерөнхий сайдын маань хүргэн хүү хүчээ үзүүлэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга гэсэн сэнтийд заларсан. Мань эр хадам ахын буянаар бүр газар авсан. Юу гэвэл "Таван толгой" компанийн ТУЗ-ийн дарга, Төрийн банкны ТУЗ-ын гишүүн гээд олон газарт данстай.
Бас болоогүй ээ, Ерөнхий сайдын хамаатан Б.Ганцэцэг гэгч Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажилладаг. Гэхдээ Ерөнхий сайдын маань хамаатнууд харамсалтай нь "Шинэчлэлийн засгийн газар"-ыг шавартай хутгаж мэдэхээр нөхдүүд болох нь ар араасаа дагуулсан олон дуулианууд нь гэрчилнэ.

Төрлийн албаны дараагийн нэг эрхэм бол Монголын төрд насаараа шахуу зүтгэж энэ удаад сонгуулиар ялалт байгуулаад байгаа АН-ын лидр гишүүдийн нэг С.Баярцогт юм. Хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг худлаа гаргадаг байсан нь илэрсэн энэ эрхэм УИХ-ын дэд даргын суудлаасаа мултарснаар хэрэг намжив бололтой. Түүний төрсөн ах С.Баярбат нь Эрчим хүчний яамны газрын дарга болсон нэгэн. Мөн МУИС-ийн ТУЗ-ийн дарга болж төрлийн албын улааг үргэлжлүүлэн эхнэр Ч.Нарантуяа нь МУИС-ийн дэд захирлаар дэвшсэн байдаг.

"Сентоза"-гийн эзэн, царайлаг гишүүн гэж шар хэвлэлээр яригддаг УИХ-ын гишүүн С.Одонтуяа бол ардчиллын лидрүүдийн нэг С.Эрдэнийн гарын хүн. Эрхэм хатагтай ч Баянгол дүүрэгт С.Эрдэнэ гишүүний ар талыг хариуцан хэдэн жил зүтгэж олонд танигдсаны хүчинд энэ сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. Түүний нөхөр ч мөн төрлийн албанд хамрагдана хэмээн учир мэдэх хүмүүс жиг жуг хийх юм билээ. Нөхөр Г.Өлзийбүрэн нь Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга болсон юм.

УИХ-ын гишүүн А.Бакей эхнэрээ Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны газрын албаны даргаар, дүү А.Манкейгаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газарт Тамгын газрын дарга хэмээх суудалд залруулсан. Түүнчлэн эхнэрийнхээ дүү З.Сарынбекийг Замын-Үүдийн гаалийн газрын орлогчид зүтгүүлсэн нь амжилт олсон юм.

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж ах Ш.Төмөрбаатарыгаа Нийслэлийн өмчийн газрын даргад дэвшүүлсэн гэдэг. Сонгууль болохоор л хамаг арын ажлыг нь зохицуулж явдаг ахдаа энэ зэргийн бэлэг барих цаг нь болсон байлгүй гэх хүн ч байна.

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай хэвлэлээр дайн зарлаж өдөр шөнөгүй түүнг гоочилдог байсан Г.Уянга сэтгүүлч өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. Шинэхэн гишүүн ч хүчийг үзүүлсэн үү юутай ч 25-р суваг телевизийн мэдээний албанд байсан нөхөр Х.Баатархуяг нь МОНЦАМЭ агентлагийн дарга болсон.

ЭМШУИС-ийн ерөнхий захирал М.Сүмбэрзул Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын дүү. М.Сүмбэрзул, Н.Батбаяр хоёрын эцэг эх нь хожуу гэрлэснээр тэд ах дүүгийн холбоотой болсон гэдэг юм билээ. Мөн Замын-Үүдийн Гаалийн газрын даргаар Н.Батбаяр сайдтаны дүү Н.Батсайхан гэж эрхэм бий.
0 Сэтгэгдэл
урьд нь ч бас ийм л байсан нэг хэсэг нь ажтлд орж нөгөө хэсэг нь төрийн алба том ажил мөрөөдөл байсан цаг саяхан. цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж энэ юм байх даа.............................
Assa mn sait Ardchilal soninii sait, MoAX Ardchilsan namaas hooloo olj iddeg bj iimerhuu yum bichihee bolimoor Yuma, Ardchilal soningiinhoon
ХУЛГАЙЧИЙГ ХУЛГАЙЧААР СОЛИОД ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ. ЯГ Л ҮҮНТЭЙ АДИЛААР МАН-ЫН ОЛИГАРХИУДЫГ АН-ЫН ОЛИГАРХИУДААР СОЛИОД ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ. ОЛИГАРХИУД БУЮУ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУД УЛС ОРНОО СОРОН МӨЛЖИЖ, СҮЙТГЭХЭЭС БИШ АВРАН ХАМГААЛЖ, ХӨГЖҮҮЛСЭН ТҮҮХ ДЭЛХИЙ ДЭЭР БАЙХГҮЙ. ШИНЭЧЛЭЛИЙГ ШИНЭ ХҮМҮҮС БУЮУ ШИНЭ МЭДЛЭГТЭЙ, ШИНЭЛЭГ САНААЧЛАГАТАЙ ЦЭВЭР ХҮМҮҮС ХИЙДЭГ БОЛОХООС БИШ ХУУЧИН ХҮМҮҮС ХИЙЖ ЧАДАХГҮЙ. САНАА БАЙВЧ САЧИЙНД ХҮРЭХГҮЙ. ЯАГААД ГЭВЭЛ ШИНЭЧЛЭЛ ХИЙХ МЭДЛЭГГҮЙ. НЭГЭНТ МЭДЛЭГГҮЙ ЮМ БОЛ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ГЭСЭН ҮГ. ӨНӨӨДӨР АН-ЫНХАН, ТЭР ДУНДАА ӨӨРСДИЙНХ НЬ НЭРЭЛСНЭЭР ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫНХАН ҮНЭНДЭЭ БҮГД ХУУЧИН ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ. зАСГИЙН ГАЗРЫН САЙД НАРЫН БАРАГ 80 ХУВЬ НЬ ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН УИХ-Д СУУЖ БАЙСАН ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ. ӨНӨӨДӨР ГЭНЭТ УХААРСАН МЭТ ЖҮЖИГ ТАВИХ НЬ ЗАЛЬДАХ ГЭЖ БАЙГААГИЙН ИЛРЭЛ. ТИЙМЭЭС ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭЗЭЭ Ч ӨНӨӨГИЙН ЭРХ БАРИГЧИД ХИЙЖ ЧАДАХГҮЙ ГЭДЭГ НЬ ҮНЭН. БАГА ИДЭЭСЭЙ Л ГЭЖ ХҮСЬЕ.
АН угаасаа л игэдэг ш дээ тавьсан дарга нар нь ажил хийж үзээгүй, туршлагагүй банди нар ирээд самарч хаяаад явчихдаг, төрийн албыг бузарладаг нөхдүүд ш дээ тэгээд болооогүй түүнийгээ шинэчлэл гэж нэрлэдэг шүү....
Баян-Өлгий аймаг Бакейгийн вант улс болж байгаа кккккк
АН-ын удирдлага чинь авч завшиж идэхийн донтон гэдэг нь аль эрт мэдэгдсэн шүү дээ.Манай ард түмэн худлаа хуцахад нь итгээд ийнхүү улс орноо төрлийн алба,төрхмийн алба,салтааны холбоотнуудын алба болголоо.Тэдний нүүр царай өдрөөс өдөрт илэрч байна.Их идэж ууж байна даа.Гэдэс нь хагарна даа.
Зочин Ардчиллын нэр зүүсэн луйварчид юм даа!
AH namiixan ali ert MAH namaa avdag edeldeg zuileeree guitssen shuu dee ene namd mongoliin xamag xurungiig atgaj bgaa nuxduud zunduu bgaa dandaa luivarchid
ODOO BAS CH ARAI GAIGUI BOLJ BAIH SHIG BAINA..HUUCHIN BOL UUDNII JIJUUREESEE EHLEED DARGA NI HURTLEE DANDAA TURUL SADAN HAMAATANUUD BAIDAG BAISAN SHD...DANDAA TOM TOM SHAASAN HUDLAA GARUUDAAR TURIIN ALBA DUURSEN BAISAN SHUU TA MINI
Чамд Америкийн мэдээлэл технологи, компютерийн программ хангамжийн компанийн гаргасан Оффис, албан байгууллага, төр захиргааны байгууллагууд, дунд сургууль, их дээд сургууль, бүх чиглэлийн компаниуд, үйлчилгээний газар гээд бүгд хэрэглэж болох хувь хүн, дарга, цэрэг, багш оюутан сурагчид гээд бүгд хэрэглэж хол ойр аль ч газар байсан хоорондоо харилцаж хичээл номоо заах, албан газрууд хурал цуглаанаа хийх, бизнес менежментийн удирдлага үйл ажиллагаагаа цаг алдалгүй явуулж байх боломжтойн дээр таны алтан цаг хугацаа, ийш тийш явах томилолт, замын зардал, гадаад харилцааны үйл ажиллагааны зардлуудыг хэмнэж хөрөнгө мөнгийг чинь арвижуулах шинэ программыг танилцуулж байна. Хичээл сургалт явуулах, видео хурал цуглаан хийх /аль ч улс орон, зэргэлдээх өрөө тасалгаанаас ч 50-100 хүн зэрэг холбогдож харилцах боломжтой/, албан үйл ажиллагаагаа, менежментээ зайнаас удирдан зохион байгуулахад элдэв нэмэлт тоног төхөөрөмж шаардагдахгүй комьпютер, нөөтбүүк, гар утаснаасаа холбогдох боломжтойн дээр дэлхий даяар реклам сурталчилгаагаа үнэгүй цацаж, твиттер, пэйсбүүк шиг ашиглаж орон орны хүмүүстэй харилцах, мэдээлэл дамжуулах, танилцах, хамтран ажиллах бүрэн боломжтой. Чи өөртөө болон, өөрийн компани, байгууллага, найз нөхөд, танилдаа цааш дамжуулан танилцуулж авч хэрэглүүлвээс санаанд оромгүй их долларын урамшуулал өгөхөөс гадна америкийн виз баталгаатай гаргуулах боломжийг бүү алдаарай. Мэдээллийн энэ эрин үед авсан мэдээллээ өөртөө ашигтайгаар боловсруулж хэрэглэж чадсан хэнийг ч аз хийморь, ашиг орлого дагаж байдаг. Имайл: amore_ts4@yahoo.com
Сайн мэдээ биш байна. Одоо АН ынхан МАН ын авлигын уралдааныг үргэлжлүүлэх л үлдлээ.Ингэж хөрөнгөөрөө МАн ын авлигачдыг гүйцэж , дараагийн сонгуулд ялагдаж ..... нөгөө байр уруугаа бөөнөөрөө ачигдана
AH namiixan ali ert MAH namaa avdag edeldeg zuileeree guitssen shuu dee ene namd mongoliin xamag xurungiig atgaj bgaa nuxduud zunduu bgaa dandaa luivarchid
Shinechlel, ardchilal gej ene uu? Hugiin novshnuud
Хамгийн их уншсан