Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Өнөөдрөөс наадмын тасалбарыг худалдана
Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр буюу долдугаар сарын 7-ноос эхлэн худалдаанд гаргах тухай Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ажллын хэсгээс мэдэгдэж байна.

Наадмын өдрүүдээр автомашинд олгодог тусгай зөвшөөрлийг шинэчлэн батлах болсонтой холбогдуулж, баяр наадмын тасалбар худалдаалах өдрийг нэг өдрөөр хойшлуулжээ.  Автомашинд олгох тусгай зөвшөөрөл дээр тухайн автомашины улсын дугаарын сүүлийн 4 оронг бичиж баталгаажуулах саналыг Замын цагдаагийн газраас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд ирүүлсэн байна. Тиймээс энэ асуудлыг баталсны дараа автомашины зөвшөөрөл болон наадмын тасалбарыг зэрэг худалдаалахаар болжээ.

Энэ дашрамд дуулгахад зөвхөн наадмын нээлт үзэх тасалбар нь 12 000 төгрөг байгаа бөгөөд жуулчдад зориулсан тасалбар нь 25 ам.доллар юм. Харин наадам үзэх багц тасалбар буюу 7 сарын 11,12-ний өдрүүдэд наадмын нээлт болон, бөхийн барилдаан, наадмын хаалтыг үзэх тасалбар нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын байршлаас хамааран 16 000, 20 000, 24 000 төгрөгийн үнэтэй байна. Наадмын тасалбарыг  Бөхийн өргөө, Соёлын Төв өргөөний кассуудаар худалдаалж эхэлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан