Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
“Гавшгай 15 залуус” маргааш ажлын гараандаа гарна

МЗХ-ноос санаачилан Хөдөлмөрийн яам, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржтэй хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн нээлт саяхан болж хөдөө орон нутагт ажиллах “Сумын залуус” төсөлд хамрагдсан “Дөрвөн бэрх” багийн гишүүдэд ажлын үнэмлэх, тугийг гардуулан өгсөн. Тэгвэл “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Цагийн ажил” гэсэн 3 төслийг хэрэгжүүлж байгаа “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн “Ажлын гараа” төслийн нээлт маргааш буюу 07-р сарын 09-ний 12 цагт Сүхбаатарын талбайд болох юм байна. Төслийн нээлтэнд МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, БХБ-ын сайд Ц.Баярсайхан, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Эрдэнэбат нар оролцох гэнэ. “Ажлын гараа” төсөлд “Гавшгай 15 залуу” нэг баг болж ажиллах бөгөөд нийт 28 баг гарах юм байна. Эдгээр 28 багуудаас 21 баг нь 21 аймагт жишиг өвөлжөө барих, харин 7 баг нь хадлан хадах, ургац хураах, авто зам, төмөр зам, барилга байгууламж зэрэг бүтээн байгуулалтанд оролцож, оюутнууд зуны амралтаараа өөрийн орлоготой болох, олон сайхан найз нөхөдтэй болох боломжтой юм байна. Маргааш төслийн нээлтийн үеэр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажиллах гавшгай 15 залуу шууд ажлын гараагаа эхлэх аж. Дашрамд дурдахад “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрт Барилга хот байгуулалтын яам, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн яам нэгдэж дэмжиж ажиллахаар болжээ.

0 Сэтгэгдэл