Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Жуковын музейн урд замыг хугацаанаас нь өмнө нээлээ
Баянзүрх дүүргийн Тамгын газрын хойд уулзвараас Жуковын музей тийш 1 км авто замын хойд урсгалыг 7 сарын 09-нд нээхээр төлөвлөн хаасан билээ. Хучилтын ажлыг хийснээр замын хөдөлгөөнийг төлөвлөсөн хугацаанаас 3 хоногийн өмнө буюу өнгөрөгч бямба гаригт нээгээд байна. Харин энэ сарын 07-ны өглөө нээхээр төлөвлөсөн Доржийн гудамжны 420 метр замд инженерийн шугам сүлжээний ажлын дараа хучилт хийлгүй нээсэн. 19-р хорооллын арын зам буюу Дунд голын 1.4 км авто замд цементээр бэхжүүлсэн суурийн ажил явагдаж байна. Өнөөдөр хучилтын ажлаа эхэлнэ. Түүнчлэн, 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын баруун хэсэгт "Бэрх зараа" ХХК хучилт хийж, Гүнтийн даваа чиглэлийн 900 метр авто замыг 7 сарын 10-нд "Жэй Кэй Си" ХХК нээснээр баяр наадмын өмнө Нийслэлийн Авто замын газраас захиалгатай замуудын зорчих хэсэг бүрэн нээгдэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
ИРГЭН :00
ЗӨВ ШҮҮ
2013.07.08