Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Италийн мэс засалч хүний толгой шилжүүлэн залгахад бэлтгэж байна
Италийн Турины Их сургуулийн доктор Серхио Канаверо нэгэн шинэ өгүүлэлдээ хүний толгойг  шилжүүлэн залгаж  болно гэж бичжээ. Ийм мэс заслын хамгийн гол бэрхшээл нь мэдрэлийн эс, нугасыг, хэрхэн холбох вэ гэдэг л байсаар ирсэн. Харин Канаверогийн бичсэнээр бол эм бэлдмэл, технологи өндөр хөгжсөн өнөө цагт  ийм мэс засал хийх нь боломжтой, бодит зүйл болжээ.

Серхио Канаверо  өөрийнхөө бүтээлд 1973 онд сармагчны толгойг өөр амьтны биед шилжүүлэн суулгаж байсан Роберт Уайтын туршилтыг гол болгосон байна. Канавщеро Surgical Neurology International сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ ийм мэс заслыг хэрхэн хийх аргачлалаа тун нарийн бичжээ. Мэдрэлийн эс, нугасыг найдвартай холбоход ашиглах эм бэлдмэлээ ч тоочиж ингэснээр мэс засал амжилттай болно гэдэгтээ итгэлтэй байгаа юм байна. Тэр “Мэдрэлийн эс, нугасыг нь амжилттай холбож чадвал толгой шинэ биеэ удирдаж чадна” гэжээ. Ийм оролдлогыг хагас зууны тэртээ оросын мэс засалч хийж нохойн толгойг шилжүүлэн  туршиж байсан юм. 

Лавлах. Оросын эрдэмтэн Владимир Демихов /1916-1998 / эрхтэн шилжүүлэн суулгах ажлын эхлэлийг тавьсан. Дэлхийд анх удаа 1937 онд хиймэл зүрх шилжүүлэн суулгасан эрдэмтэн.
1954 онд Демихов хоёр нохойны толгойг мэс заслын аргаар сольж суулгаж байсан. 15 жилийн хугацаанд 20 орчим нохойны толгой шилжүүлэн суулгахад тэд нь нэг сар хэртэй хугацаагаар амьдарч байсан юм.  
0 Сэтгэгдэл
Zuw zugeer amitadiig ingej tamlaj bdg hun torolhton bol mohoj bwl taarsan hognuudshdee. Ewii gemgui amitanii orond. Hun alsan tsural ***** metiin yumnuudiig turshiltand oruulwal taarna
Хамгийн их уншсан