Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол-Японы түншлэл шинэ төвшинд хүрнэ

Токио хотод Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах дөрөв дэх шатны уулзалт боллоо. Энэ сарын 2-5-ны өдөр хоёр талын төлөөлөл дахин уул­заж хэлэлцээрийн чухал бү­рэл­дэхүүний талаар са­нал со­лилцсон нь энэ юм. Ту­­хайлбал, барааны ху­дал­­даа, хөрөнгө оруулалт, гаа­лийн горим болон бараа бү­тээг­дэхүүний гарал үүслийн дүрмийг хөнджээ. Мөн цахим худалдаа, стандарт ба техникийн зохицуулалт, хо­рио цээр, өрсөлдөөн, мар­­гаан шийдвэрлэх зэ­рэг чухал асуудлаа тал та­лаас зөвлөлдсөн байна. Товч­хон­доо, Засгийн газрын ху­дал­дан авах ажиллагааны бүрдэл хэсгүүдийг харилцан тохи­рол­цоход чиглэсэн уулзалт болов.
Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулснаар хоёр орны хоорондын ху­дал­даа, эдийн засгийн харил­цаа гүнз­гийрэх ач хол­богдолтой. Тод­руулбал, Японы та­лаас хөрөнгө оруулалтын хэм­­жээ нэмэгдэх, хоёр та­лын харилцаа стратегийн түнш­лэ­лийн төвшинд хүрэх аж. Өм­нөх хэлэлцээр Улаанбаатар хо­тод болсон бол Токио дахь уулзалтад Монголоос Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат тэргүүтэй тө­лөө­лөгч оролцлоо. Ха­рин Японы талыг Гадаад ха­рил­цааны яамны Эдийн засгийн асуудал хариуцсан Элчин Жун Иокота ахалжээ. Уулзалт, хэлэлцээнд хоёр талын холбогдох албаны 100 гаруй шинжээч оролцдог бөгөөд дараагийн уулзалтаа дипломат шугамаар хэлэлцэж товлох аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан