Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч ард түмэнтэйгээ тангараг өргөнө

Монгол Улсын Ерөнхий­лөг­чийг сонгох зургаа дахь удаа­гийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн одоогийн Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж ялалт байгуулсан. Тэрээр ард түмэн­тэйгээ хамт маргааш тангараг өргөх юм. Уг ёслол Хүннү гүрэн, Монголын тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, үндэсний их баяр наадамтай хамтатган ард иргэдийнхээ өмнө хийх гэж буйгаараа онцлогтой аж.

УИХ-аас саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг үйлдэх тухай Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсны дагуу анх удаа Төрийн ордны өмнөх Эзэн Чингис хааны цогцолборын өмнө дээрх ёслол болно. Үүнтэй холбогдуулан Төрийн есөн хөлт цагаан туг, Үндсэн хуулийн уг эх, Төрийн тамга зэргийг ордны гадаа залах юм байна. Энэ талаар УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Олон нийттэй харилцах албанаас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр төрийн далбааны өдөртэй давхцаж буй аж. Тиймээс маргааш 10.00 цагт Сүхбаатарын талбайд төрийн далбааг залах ёслол болж да­раа нь урлаг соёлын арга хэм­жээ болох юм байна. Ха­рин 11.10 цагт УИХ-ын хүн­дэт­гэлийн хуралдаан эхэлж тус хуралдааныг УИХ-ын дар­га З.Энхболд удирдаж, Ц.Эл­бэг­дорж Монгол Улсын Ерөн­хий­лөг­чийн тангараг өргөх юм. Мөн ард түмний төлөөлөл бү­рэн эрхээ хэрэгжүүлж эхэл­сэн Монгол Улсын Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдоржид хан­дан баяр хүргэнэ. Үүний да­раа Ерөнхийлөгч ард тү­мэн­дээ хандаж үг хэлэх бол эцэст нь цэргийн парад болно. Уг арга хэм­жээнд ард түмний тө­лөөл­лөөс гадна гадаад, до­тоо­дын зочид төлөөлөгч ол­ноор оролцохоор болжээ. Хоёр хөр­шөөс гадна АНУ, Гер­ман, Франц зэрэг орноос тө­лөө­лөгч хүрэлцэн ирэх юм байна. Энэхүү ёс­ло­лын арга хэмжээг нэр бүхий дөрвөн телевиз шууд дам­жуулан орон даяар цацах бол 200 гаруй хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлч, зураг­лаач үйл явдлыг газар дээ­рээс нь шууд сурвалжлахаар болж, бүртгүүлжээ. Энэ тухай Ерөн­хийлөгчийн зөвлөх А.Ган­баатар “Энэ удаагийн тангараг өргөх ёслол олон тэмдэглэлт үйл явдалтай давхцаж буй тул зардал нэлээд буурсан төдийгүй гадаадад эх орноо сурталчлах сайхан боломж нээгдэж байгаа юм. 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд 240 орчим сая төгрөг зарцуулж байсан бол энэ удаад 400 орчим сая төгрөг зарцуулах тооцоо гарсан. Гэх­дээ төрийн далбааны өдөртэй энэ­хүү тангараг өргөх ёслол давхц­сан нь нэг талдаа зард­лыг бууруулсан гэж хэлж бол­но” гэв. Дашрамд, манай улс УИХ-ын чуулганыг гадаа хийж байсан тохиолдол бай­даг­гүй аж. Харин өмнө нь Сү.Бат­болдын Засгийн газар хурлаа өмнийн говьд элсэн дунд хийж байсан тохиолдол бий.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан