Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
УИХ-ын гишүүн Д.Ганбат, Х.Баттулга, Г.Батхүү нарын санаачилсан Монгол
Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийг өнөөдөр /2013.07.08/ гишүүн Д.Ганбат УИХ-ын дарга З.Энхболдод
өргөн барив.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан бүрэн эрхийнхээ дагуу бид Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн мэдүүлж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор-Нарийнтээл чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг “Улаанбаатар АЗЗА” ТӨХК гүйцэтгэж, 2011 онд 44 км хатуу хучилттай авто замыг, 2012 онд 6 км хатуу хучилттай авто замыг тус тус барьж дуусгаад байна. Энэ замын ажлын үлдэгдэл санхүүжилтыг олгох, төслийн арга хэмжээний нэр, хүч чадал, байршилын талаархи мэдээллийн зөрүүг залруулах зорилгоор “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай” хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдгийг гишүүн Д.Ганбат хуулийн төслийг өргөн барихдаа УИХ-ын даргад танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
ИРГЭН:00
ЗӨВ ШҮҮ
2013.07.09