Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардын намынхан заналхийлж байна
УИХ-ын чуулганы хаврын чуулганы сүүлчийн хуралдаан болох өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр надмын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хэлэлцсэн нь МАН-ын гишүүдийн зүрхэндээ хуралдуулж байсан хорсол гомдлыг зад тавилаа.

Наадмыг “Ардын хувьсгалын ой” гэдэг байсныг болиулж энэ жил хөтөлбөр бичиг баримтаа “Үндэсний их баяр наадам” гэж нэрлэсэнд дургүйцсэн МАН-ын гишүүд төрийн эсрэг тэмцэлд босохоо илэрхийлцгээлээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Дахиж Ардын гэсэн үгээр оролдоод үзээрэй. Яс үзнэ шүү” хэмээн хоолой цахируулан хашгирсан бол морь уяач Су.Батболд “Та нар дандаа эрх барихгүй шүү. Нямдорж гишүүний хэлснийг дахин хэлье. Ёстой яс үзэх болно” гэж шүд зуун заналхийллээ.

Харин тэд хэнтэй яаж, яс үзэх, юуны төлөө тэмцэлдэхээ хэлсэнгүй, Зөвхөн “Ардын” гэдэг үгний төлөө юу, албан тушаал, эрх мэдлийн төлөө юу гэдгээ хэлсэнгүй.
0 Сэтгэгдэл
БОГДЫН ЛҮНДЭНД : ЭНЭ МОНГОЛ АРДЫН НАМ НЬ 90 ЖИЛИЙН НАСТАЙ ЮМ БАЙНА. ГЭСЭН БАЙДАГ ШҮҮ. ЭНЭ ЖИЛ ТЭР НЬ БОЛЖ БАЙХ ШИГ БАЙНА. ТҮҮХЭЭ УНШААРАЙ.
Хамгийн их уншсан