Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Гэхдээ энэ хуулийн хоригийг хүлээн авсан ч, УИХ-аар батлагдсан “Ардын хувьсгал” гэдэг үгийг авсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж сөрөг хүчнийхэн үзэж байгаагаа хэлсэн юм. Тухайлбал, Монголчууд 91 жилийн турш Ардын хувьсгалын баярын ойн өдрийг тэмдэглэж, тэр өдрөө үндэсний их баяр наадмаа хийдэг. Гэтэл үүнийг өөрчилж, өмнөх үеэ үгүйсгэж байгаа нь буруу зүйл гэдгийг тэд хэлсэн юм. Харин эрх баригч олонхийн бүлгийнхэн монгол бөх гэдэг бол үндэсний соёл, уламжлал болохоос биш спорт биш. Тиймээс тусгай дэг жаягаар тэмдэглэдэг байх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн.
Ийн монгол бөхөд цол олгох тухай хууль манай, танайдаа тулж, өмнөх үеийн түүхээ үгүйсгэсэн, хаацайлсан байдлаар хэрүүл алим болж хувирав. Гэхдээ ямартай ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, хуулийн төслийг ард олноороо хэлэлцүүлж, өргөн бүрэлдэхүүнээр авч үзэх ёстой гэдэгт санал нэгдэв. Хуулийн хэлэлцүүлгийн үед гишүүдийн хэлсэн үгийг хүргэе.

Д.Эрдэнэбат: Хоригийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Үндэсний уламжлалт наадам бол спорт биш юм. Тиймээс үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
Я.Содбаатар: Бөхөд гажуудал байна. Дархан аваргагүй болчихоод байна. Үүнийг л тавьсан юм. Гэтэл үүнийг нь буруугаар мушгиад байна. Цаашид наадамаа хийхээ болих нь. Ардын хувьсгалыг тэмдэглэхгүй гэхээр цаашид юу тэмдэглэх юм бэ. Түүхээ буруутгаад байх юм. Монголоосоо битгий зугтаач ээ. Зарим нь ч өөрийнхөө анкентандаа Хятад гээд биччихдэг юм билээ.
Р.Гончигдорж: Танайх, манайх гэж хэлээд юу гэхэв. Бидэн рүү биш, зөв тийш хаяглах хэрэгтэй. Энэ хуулийг тавдугаар сарын 31-нд өргөн барьсан. Хэлэлцүүлэг хангалттай явсан. Монгол бөхийн холбоог муулахгүй, сайлахгүй. Энэ холбоо нь бөхчүүдийнхээ өрсөлдөөнийг дэмжихгүй юм бол өөр ямар бодлого байдаг юм бэ. Шижгэнэсэн сайхан барилдаан болохгүй байна. Дахин ахих цол байхгүй болохоор доор даваанд унаж байгааг хараад энэ хуулийг л өргөн барьсан юм. Энэ хууль цаашид батлагдана. Олон түмнээрээ, бөхчүүдээрээ хэлэлцүүлнэ, гэдхээ бөхийн холбоогоор хэлэлцүүлэхгүй.
Д.Лүндээжанцан: Дархан аварга төрөхгүй байгаа нь үнэн, төрөхөд ч хэцүү байна. Тиймээс би дэмжсэн. Гэхдээ бидний хэлэлцсэн цаг үе нь буруу байв уу. Энэ асуудал гэхдээ шийдэгдэх байх. Тусгаар тогтнолыг асар их үнээр авсан юм. Үүнд туйлын хүндэтгэлтэй хандах үүрэгтэй. Хайнга хандвал өмнөх үедээ хийж байгаа хамгийн том нүгэл шүү. Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг үгүйсгэж болохгүй ээ.
Ц.Нямдорж: Энэ маш эмзэг асуудал. Монголын төр өөрийнхөө тусгаар тогтнолыг бусниулж байгааг юу гэж үзэх юм бэ. Гамингуудын сүнснүүдийг энэ заалнаас зайлуулах хэрэгтэй. Ардын хувьсгал гэдэг үгийг Цагаан хассан бол тэр хүнийг зайлуулах хэрэгтэй. Одоо мөрдөж байгаа хууль нь Ардын хувьсгалын ойгоор бөхчүүдэд цол олгох тухай. Тэгэхээр Ардын хувьсгалыг нь хасчихаар бөхчүүдийг барилдуулж, наадам зохион байгуулж, цол олгоод яах юм бэ.
Гамингуудын гурав дахь үе нь дахин гарч ирж Монгол Улсыг үгүй хийх гэж байна.Дахин ардын хувьсгалаар оролдоод үзээрэй. Би яс үзнэ шүү.
Н.Энхболд: Хуулийн толгойноос “Ардын хувьсгал” гэдэг үгийг нь хасчихаар тусгаар тогтнол үнэгүйдэнэ. Манай намын бүлэг тайлбар авсан. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Цагаанаас дээш хүмүүст хариуцлага тооцох ёстой юм билээ.
Ө.Энхтүвшин: Эрдэнэбат дарга үг үсгийн гэж маргаад байх юм. Энэ бол үг үсгийн алдаа биш ээ. Ард иргэд Ардын хувьсгалын ойн баярыг л тэмдэглэж ирсэн. Гэтэл Засгийн газар хууль зөрчөөд байна. Яагаад хууль зөрчсөн бэ гэдгээ тайлбарлах хэрэгтэй.
Гудамжинд тавьсан зар сурталчилгаагаа өөрчилж тавихыг шаардаж байна. Ингэхгүй бол өмнөх үеийнх рүүгээ нулимсан, гутаасан, доромжилсон зүйл болж байна.
С.Баярцогт: Үндэсний их баяр наадмын тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьсныг хүлээн зөвшөөрч байна. Хуулийн үзэл санаа нь хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдсөн. Эрийн гурван наадам нь монголын өв соёл. Тиймээс энэ их өв соёлоо авч үлдэх хэрэгтэй, тусгай дэг жаягаар тэмдэглэдэг л байх ёстой.

0 Сэтгэгдэл
УИХ-ын гишүүдээс 76-59=17 нь энэ чуулганд оролцоогүй байна...Үүнээс -5 нь үнэхээр томилолттой (?!) байгаа бол 12 гишүүн чуулганаа шалтгаангүй тасалжээ. Дээр нь 59-49=10 гишүүн хоригийн эсрэг санал өгчээ. Ингээд УИХ-ын гишүүн 76 хүнээс хоригийн эсрэг санал өгсөн 10, бас чуулганыг зориуд тасалсан буюу цаанаа хоригийн эсрэг зогссон 12, нийт 22 гишүүний нэрсийг ард түмэнд ил болгож хэвлэл мэдээллээр цацах нь зүйтэй......Тэр 22 бол чухамдаа ямар нэг хэмжээгээр АВЛИГАЧдын хань хамсаатнууд гэдэг нь тодорхой....Тэдгээрээс Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцсэн: З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Лу.Болд, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Цолмон нар. Дээр нь УИХ-ын чуулганыг хүндэтгэх шатгаангүйгээр (зориуд) тасалж, цаанаа хоригийг эсэргүүцсэн 12 ЛУЙВАРЧНЫ нэрсийг гаргаж олон нийтэд ил болгох нь зүйд нийцнэ.....
УИХ-ын гишүүдээс 76-59=17 нь энэ чуулганд оролцоогүй байна...Үүнээс -5 нь үнэхээр томилолттой (?!) байгаа бол 12 гишүүн чуулганаа шалтгаангүй тасалжээ. Дээр нь 59-49=10 гишүүн хоригийн эсрэг санал өгчээ. Ингээд УИХ-ын гишүүн 76 хүнээс хоригийн эсрэг санал өгсөн 10, бас чуулганыг зориуд тасалсан буюу цаанаа хоригийн эсрэг зогссон 12, нийт 22 гишүүний нэрсийг ард түмэнд ил болгож хэвлэл мэдээллээр цацах нь зүйтэй......Тэр 22 бол чухамдаа ямар нэг хэмжээгээр АВЛИГАЧдын хань хамсаатнууд гэдэг нь тодорхой....Тэдгээрээс Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцсэн: З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Лу.Болд, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Цолмон нар. Дээр нь УИХ-ын чуулганыг хүндэтгэх шатгаангүйгээр (зориуд) тасалж, цаанаа хоригийг эсэргүүцсэн 12 ЛУЙВАРЧНЫ нэрсийг гаргаж олон нийтэд ил болгох нь зүйд нийцнэ.....
Хамгийн их уншсан