ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ
Нийслэлчүүд хоёрхон хоногийн дараа Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна. Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Автобус нэг” ОНӨҮГ-ын ажилчид ажил хаялт зохион байгуулах тухай тус газрын үйлдвэрчний эвлэлийн хорооны мэдэгдэл гарчээ. Автобуснэг ОНӨҮГ нь 11 чиглэлд иргэдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Нийслэлийн тээврийн газраас тус 11 чиглэлд бусад 23 ААНБ-уудаас нөөцийн тээврийн хэрэгслийг тус чиглэлүүдэд таталт хийж нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн ажиллах хуваарь гарган төлөвлөлт хийгдсэн болохыг мэдэгдэж байна. Тиймээс маргааш Автобуснэг ОНӨҮГ-ын ажилчид ажил хаясан ч үйлчилгээ доголдолгүй хэвийн үргэлжилнэ.
Нийтийн тээврийн үйлчилгээ нь нийгмийн захиалгат тусгай үйлчилгээ тул иргэдийн зорчих хэрэгцээг хангах, зорчигчдын эрх ашгийг дээдэлсэн иргэдэд соёлтой, чанартай, шуурхай үйлчилгээ үзүүлэхэд оршдог.Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс Автобуснэг ОНӨҮГ нь салбартаа тэргүүлэгч байгууллага бөгөөд өмнөх оны 11 сард мөн үйлдвэрчний эвлэлийн хорооноос ажил хаялт зохион байгуулж байсан. Сая гаруй хүн амтай нийслэлчүүдийн эрх ашгийг үйлдвэрчний хороо нэртэй хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл дур зоргоороо зөрчих ньхариуцлагагүй үйлдэл болохыг олон нийт тухай бүр шүүмжлэлтэй хандаж байсан ч энэхүү мэдэгдлээрээ дахин нийслэлчүүдийн эрх ашигт халдаж байна.

0 Сэтгэгдэл