Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хүүдээ итгэх адил надад итгэсэн ард түмэндээ их баярлалаа

Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Хүндэт наадамчид аа,
Монгол наадмын халуун мэндийг нийт ард түмэндээ хүргэж, бүгдээрээ өргөө хотлоороо аз хийморь өөдөө сайхан наадамлахыг хүсэн ерөөе.
Жил жилийн наадам сайхан болдог. Энэ жилийн наадам бүр сайхан болж байна.
Монголын тулгар төрийн их ой дөрвөн хоёр таширлан тохиож байна Монголын түүхт их төр 2222-дахь жилийн ойгоо тэмдэглэж байна.
Монголоороо гоёсон Монгол наадмынхаа босго өдөр би Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагаа хоёрдохоо өргөлөө. Хүүдээ итгэх адил надад итгэсэн ард түмэндээ их баярлалаа. Аав ээжийнхээ ачийг хариулахын төлөө хүү нь яаж зүтгэдэг билээ, ард түмэн та нарынхаа төлөө би тэгж зүтгэх болно.
Монгол наадам эхэлж байгаа энэ өдөр амжилт ялалт, бэлгэтэй сайхнаа хэлэлцэж, түүх соёл өв уламжлалаараа бахархаж байгаа нийт наадамчиддаа уяа хөнгөн, цэц мэргэн, бяр их наадахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Монгол түмний баяр цэнгэлийн дээд болсон Монгол наадам ийнхүү эхэлж байгааг, их цагаан сүлдийнхээ цэнгэн орших энэхүү хүндэт индрээс даяар олноо тунхаглан зарлаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Улсын баяр наадмыг нээж хэлсэн үг

Сайхан наадаарай.
Мөнх хөх тэнгэр минь Монгол түмнийг минь үүрд ивээг ээ.
2013.07.11

0 Сэтгэгдэл