Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын Бага хурал энэ сарын 20-нд болно
Ирэх бямба гариг буюу долдугаар сарын 20-нд МАН-ын Бага хурлыг хуралдуулахаар МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрлээд байгаа билээ.  300 гаруй  гишүүнтэй, тус Бага хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хэлэлцэнэ. Бага хурлын гишүүдээс хэн нь энэ сонгуулиар ямар үүрэг хүлээж ажилласан, түүнийгээ хэр биелүүлсэн гэдгээс гадна Ерөнхийлөгчийн сонгуульд МАН яагаад ялагдсан, энэ нь Удирдах зөвлөл, удирдлагуудын бодлогоос болсон уу, нэр дэвшигч, эсвэл намын шат шатны байгууллагаас болсон уу гэдгийг нягтлан ярилцах юм байна.
Үүнтэй зэрэгцээд удаа дараагийн сонгуульд намаа, нэр дэвшигчдээ ялагдуулсан буруутай намын удирдлагуудыг огцруулъя гэсэн санал тавиад байгаа “Шинэчилье” хөдөлгөөний шаардлагыг ч бас хэлэлцэх нь.
Бага хурлаас  Намын их хурлын товыг зарлах юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан