Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
МАН-ын удирдлагуудыг солих сургаар У.Хүрэлсүх ирсэн юм биш биз
УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх нийслэл хотод ирсэн сурагтай хэмээн сайтуудаар мэдээ гарах болов. Өвчтэй эхнэрээ хараад эмнэлгээс холдож чадахгүй байгаа хөөрхий тэр Монгол наадмаа үзэх гээд ирсэн байж болох ч хамгийн гол нь өнөө маргаашгүй МАН-ын Бага хурлын хуралдаан болох гэж байгаатай холбоотой байж мэдэх юм.
Удаа дараагийн шат шатны сонгуульд намаа ялагдуулсан өнөөгийн МАН-ын удирдлагыг халж солих нь зүйтэй гэж намаа шинэчлэхийг хүссэн залуучуудын “Шинэчилье” хөдөлгөөнийхөн яриад, шаардлага тавиад үүнийг нь намын Бага хурлаар ямар нэгэн хэмжээнд ярих гэж байгаа нь түүнийг эргэн ирэхэд хүргэсэн юм биш байгаа.
УИХ-ын хуралдааны танхимын үүдэнд төрийн түшээ Г.Баярсайханыг барьж авч зодон бяр чадлаа гайхуулсныхаа дараахан, өвчтэй эхнэрээ харъя хэмээн шалтаглан УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан тэрээр эхлээд БНСУ-д эхнэрээ сахиж харж байгаа гэж байсан ч хожим нь Австралид байшин сууц аваад тухлан амьдарч байна гэж хэвлэлүүд шуугьсан.
Юутай УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-сайд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэмээн зөөлөн суудлаас бууж үзээгүй ч “Намын нэр сольсноос болоод нам сонгуульд ялагдвал хариуцлагыг би хар толгойгоороо хүлээнэ” гэсэндээ хүрч УИХ-ын гишүүнээс татгалзаж байсан хүн. МАН сонгууль бүрээр луйвар хийж, ээлж халаагүйгээр төрийн эрх барьж байсан тэр үед нөмөр нөөлөгт нь байдаг хүмүүсээс У.Хүрэлсүхийг ирээдүйн Ерөнхий сайд гэж байсан удаа ч бий. Гэвч тэр энэ өндөрлөгт хүрээгүй. Одоо залуучуудыг дөрөөлөөд намын дарга болчихвол “Юмыг яаж мэдэх вэ, Ерөнхий сайдын суудал” гээд өвчтэй эхнэрээ орхиод ирсэн байхыг үгүйсгэхгүй.
1930-aad ond baisan bol munch olon hunii shil ruu buudah baisan daa, ene Hurelsuh. Ulaan hamgaalagch.....
erunhii saidiin suudal goridoj irsen l dee, ene luivarchin. Turiin mungenees idej hanaagui....Hentiin teneg *****. 2008 onii nyavdal ene luivarchintai holbootoi shuu
Шинэчлэл нэрээр гишүүд, дэмжигчдээ хуурч луйварчид, хулгайчид ээлжлэн эрх барьдаг ээлжит нэг жүжиг л биз.
ekhner ni uvchtei baij kharagdaach MAN-iin zaluuchuud teneg l bish bol yu gej ene balaig dargaaraa tavikh ve dee
Хариуцлагаа хар толгойгоороо үүрэх гээд ирсэн биз дээ
УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх нийслэл хотод ирсэн сурагтай хэмээн сайтуудаар мэдээ гарах болов. Өвчтэй эхнэрээ хараад эмнэлгээс холдож чадахгүй байгаа хөөрхий тэр Монгол наадмаа үзэх гээд ирсэн байж болох ч хамгийн гол нь өнөө маргаашгүй МАН-ын Бага хурлын хуралдаан болох гэж байгаатай холбоотой байж мэдэх юм. Удаа дараагийн шат шатны сонгуульд намаа ялагдуулсан өнөөгийн МАН-ын удирдлагыг халж солих нь зүйтэй гэж намаа шинэчлэхийг хүссэн залуучуудын “Шинэчилье” хөдөлгөөнийхөн яриад, шаардлага тавиад үүнийг нь намын Бага хурлаар ямар нэгэн хэмжээнд ярих гэж байгаа нь түүнийг эргэн ирэхэд хүргэсэн юм биш байгаа.
УИХ-ын хуралдааны танхимын үүдэнд төрийн түшээ Г.Баярсайханыг барьж авч зодон бяр чадлаа гайхуулсныхаа дараахан, өвчтэй эхнэрээ харъя хэмээн шалтаглан УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан тэрээр эхлээд БНСУ-д эхнэрээ сахиж харж байгаа гэж байсан ч хожим нь Австралид байшин сууц аваад тухлан амьдарч байна гэж хэвлэлүүд шуугьсан.
Юутай УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-сайд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэмээн зөөлөн суудлаас бууж үзээгүй ч “Намын нэр сольсноос болоод нам сонгуульд ялагдвал хариуцлагыг би хар толгойгоороо хүлээнэ” гэсэндээ хүрч УИХ-ын гишүүнээс татгалзаж байсан хүн. МАН сонгууль бүрээр луйвар хийж, ээлж халаагүйгээр төрийн эрх барьж байсан тэр үед нөмөр нөөлөгт нь байдаг хүмүүсээс У.Хүрэлсүхийг ирээдүйн Ерөнхий сайд гэж байсан удаа ч бий. Гэвч тэр энэ өндөрлөгт хүрээгүй. Одоо залуучуудыг дөрөөлөөд намын дарга болчихвол “Юмыг яаж мэдэх вэ, Ерөнхий сайдын суудал” гээд өвчтэй эхнэрээ орхиод ирсэн байхыг үгүйсгэхгүй.
0 Сэтгэгдэл
2013.07.20
2013.07.20
2013.07.18
2013.07.17
2013.07.17
























