Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
АГААРЫН ТЭЭВРИЙН ЗАЙЛШГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
СҮХБААТАР АЙМГИЙН БАРУУН-УРТ ХОТ, ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ, ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН ЧИГЛЭЛД АГААРЫН ТЭЭВРИЙН ЗАЙЛШГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.

УИХ-ын2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигтдотоодын агаарын тээврийн үйлчилгээг алслагдсан бүс, орон нутгийн иргэдэд хүргэхэд чиглүүлэх, төрөөс алслагдсан бүс нутагт агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөрийг”-ийг боловсруулж хэрэгжүүлэхээрзаасан билээ.

Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газар, Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газраасорон нутгийн агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээ үзүүлэх агаарын тээвэрлэгчдийг сонгон шалгаруулж, үйлчилгээний нөхцөл, нөхөн олговрыг олгох журам, тариф зэрэг тээвэрлэлттэй холбоотой асуудлыг зохицуулснаар “Тэнгэрийн улаач шинэ” ХХК нь агаарын тээврийн тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөрийн хүрээнд Л-410 агаарын хөлгөөр Улаанбаатар-Тосонцэнгэл-Улаанбаатар  чиглэлд 2013 оны 05-р сарын 25-ний өдрөөс эхлэн Лхагва гариг бүрт  нэг талдаа 90,000 төгрөгний тарифаар тогтмол нислэг үйлдэж байна.

Мөн тус хөтөлбөрийн хүрээнд “Тэнгэрийн улаач шинэ” ХХК Улаанбаатар-Баруун-Урт-Улаанбаатар чиглэлд 2013 оны 6-р сарын 13-ны өдрөөс эхлэн Даваа гаригт бүрт нэг талдаа 90,000 төгрөгний тарифаар, “Хүннү эйр” ХХК нь Фоккер-50 агаарын хөлгөөр 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Ховд-Ховдын Булган-Ховд чиглэлд Баасан гариг бүртнэг талдаа95,000 төгрөгний тарифаартогтмол нислэг үйлдэжэхэлсэн нь тухайн аймаг, сумын иргэдийн хүсэн хүлээсэн үйлчилгээ болжээ.

Увс аймгийн Баруунтуруун сумын аэродромын засвар үйлчилгээний ажил хийгдсэний дараа Хүннү эйр” ХХК нь Улаангом-Баруунтуруун-Улаангом чиглэлд долоо хоногт нэг удаагийн тогтмол нислэг үйдлэхээр Иргэний нисэхийн ерөнхий газартай гэрээ байгуулсан.

Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөрийн хөнгөлөлттэй тариф нь зорилтот бүлэгт чиглэсэн буюу тухайлбал зөвхөн тухайн аймаг, сум, суурин газар, түүнтэй хил залгаа сум, суурин газрын байнгын оршин суугч иргэд, өндөр настан, албан томилолтоор зорчих төрийн албан хаагчдад мөрдөгдөж байгаа бөгөөд бусад зорчигчид энгийн тарифаар зорчих боломжтой юм.

Цаашид агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөрийг өргөжүүлэх бусад алслагдсан аймаг,сум, сууурин газруудад агаарын тээврийн үйлчилгээг хүргэх зорилготой ажиллаж байна.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан