Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ё.Отгонбаяр “Т Батаар хүндэт өргөмжлөл”-өөр шагнуулснаа мэдээгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж наадмын өмнөхөн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр нарт “Т Батаар хүндэт өргөмжлөл”-ийг өгсөн билээ. Хууль бусаар хил даван гарсан Тарбозавр батаарын ясыг эх орондоо авчирхад үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж энэхүү шагналыг гардуулсан. Гэтэл энэ шагналаар шагнуулсан гэдгээ БСШУ-ны сайд асан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр мэдээгүй бололтой. Энэ тухай мэдээллийг нь МАН-ын Мэдээлэл технологийн газрын дарга Б.Цогтгэрэл эрхэм түшээд дуулгасан аж. Харин мэдээллийг сонссон гишүүн твиттер хуудастаа, “Зарчихсан гээгүй нь яамай даа” хэмээн бичжээ. Түүнийг хөдөө явж байх хойгуур нь Ерөнхийлөгчийн зарлиг гарсан болохоор мэдээгүй бололтой.
0 Сэтгэгдэл
ОТгонбаяр ч зарсан л даа. ХҮн дарамталсан хэргийг чинь шалгах үеэр илэрнэ, тэгээд ял чинь нэмэгдэнэ дээ. Хи хи хи
Хамгийн их уншсан