Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
ЛИДЕРҮҮДЭЭ ЗОЛИГТ ГАРГАСАН МАН
2012 оны УИХ-ын сонгуулиас хойш МАН -ын ядаргаа дээд цэгтээ хүрч, сульдан тураалдаа орох шатанд шилжив. Сонгуулиас хойш жил гаруй хугацаа өнгөрөөд байхад сульдаа нь арилах байтугай бүр дордож эхлэв. 1996 оноос хойш ингэтлээ доройтож үзээгүй тус нам Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа талцаж намчирхах нь хүчээ авч, залуу гишүүд нь “Шинэчилье” хөдөлгөөн байгуулан удирдлагуудаа солихоор зориг шулуудан тэмцлээ үргэлжлүүлж байгаа. Тухайн үед намаа сонгуульд удирдаж оролцсон Сү.Батболдын багийнхан алдаагаа ухамсарлан тэр даруйдаа ажлаа Ө.Энхтүвшинд хүлээлгэж өгсөн. Ө.Энхтүвшин намаа Орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд удирдан оролцсон ч сахил хүртээд шал дордов гэгч болгосон. Өмнө нь ийм доройтолд орсон намыг 1996 онд Ө.Энхтүвшин Орон нутгийн сонгуульд толгойлж оролцон ялалт байгуулж байсан түүхтэй. Тухайн үед МАН буюу тэр үеийн МАХН УИХ-ын сонгуульд “хавтгай” ялагдаж 76 суудлаас 25-ыг авч, “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудалтай үнэмлэхүй олонхи болж байв. Нам нь талцаж хуваагдах дээрээ хүрээд байсан тэр үед сонгуулийн сайн менежер хийн Орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан нь дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байсан намын нэр хүндийг бага зэрэг өсгөсөн он жилүүд байлаа.
Харин МАН-ын одоогийн байдал нь лидергүй болсны шинж хэмээн улстөр судлаачдын ярих, дүгнэх халуун сэдвийн нэг болоод байна. Энэ дүгнэлтийг тус намын удирдлагууд 220 гаруй мянган гишүүн, дэмжигчтэй манай нам лидергүй болно гэж байхгүй хэмээн няцааж байгаа ч талцал хуваагдал нь толгой дээр буй хэдийгээ хэмлэхээс хэтрэхгүй байгаа. Намаа хоёр удаагийн сонгуульд өвдөг шороодуулсан Ө.Энхтүвшин Сү.Батболд, У.Хүрэлсүх шиг албан тушаалаа өгнө хэмээн гар өргөөгүй ч, чимээ аниргүйхэн намаа “Шинэчилье” хэмээх нэрийдлээр албан тушаалын төлөө улайрч байгаа залуусаас эмээсэн байдалтай бүлтэгнэх болов. Тус намын Удирдах зөвлөл наадмын өмнө хуралдаж, бага хурлаа энэ сарын 20-нд хийхээр болсон. Ирэх бямба гарагт болох бага хурлыг ажиглан “Шинэчилье” хөдөлгөөний залуусаа удирдан чиглүүлэхээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх гадаадаас ирсэн тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарав.
Тэрээр бага хурлын гишүүн биш. Хэрэв тэр үнэхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн бол намаа шинэчлэх хөдөлгөөний залуусын хүсэлтийг хүлээж авсан байж магадгүй гэж хардахаас өөр яалтай. Гэхдээ У.Хүрэлсүх намын дарга болвол МАН шинэчлэгдэх бус улам л доройтох болно. Түүнийг жудагтай монгол эр хүн гэдэг ч улс төрд ялангуяа 90 жилийн түүхтэй намын тэргүүн байхад жулдан гэлцэх нь бий.
Бага хурал 310 орчим гишүүнтэй. Тус хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хэлэлцэнэ. Ингэхдээ Бага хурал, Удирдах зөвлөлд багтдаг гишүүдээс хэн нь энэ удаагийн сонгуульд хэр оролцоотой байсан, ямар үүрэг хүлээсэн эсэх, сонгуульд ялагдал хүлээсэн нь чухам МАН-ын удирдлагуудын оновчгүй бодлоготой холбоотой байсан уу, эсвэл өөр олон шалтгаан нөлөөлсөн үү гэдгийг дүгнэх юм байна. Мөн энэ үеэр намын их хурлыг хуралдуулах талаар тов гаргах аж. Энэ мэт асуудлуудтай зэрэгцэн “Шинэчилье” хөдөлгөөний залуусаас тавьж байгаа намын удирдлагуудыг огцруулах тухай асуудал ч хөндөгдөх нь тодорхой. Гэхдээ тус намын залуус шинэчлэл гэж цэцэрхэхээсээ илүүтэйгээр намын шинэчлэл гэж юу вэ гэдгийг эргэн харж тунгаавал зүгээрсэн. Шинэчлэлээр намын дарга, генсекүүдийг солиод ямар үр дүнд хүрэх вэ. Хамгийн гол нь тэдний хийх гээд байгаа шинэчлэл нь жирийн ард иргэдэд ямар хэрэгтэй байх вэ гэх мэт олон асуудлыг тунгааж бодоход илүүдэхгүй биз ээ. Үнэндээ даргыг нь бус намын үзэл баримтлалыг нь өөрчлөх цаг болсон гэдгийг судлаачид анхааруулсаар. Тэгсэн цагт жинхэнэ утгаараа шинэчлэл болж, талцал намчирхал ч арилах талтай. Тэр дарга даамлыг солих, халах явдлыг хэзээ ч хийж болно шүү дээ.
Нөгөөтэйгүүр Ө.Энхтүвшингийн баг удирдлагын суудлаа тавьж өглөө гэхэд МАН-ын дарга, генсек нь хэн болох вэ. МАН-д намынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, боловсрол мэдлэгээрээ хэнээс ч дутахааргүй залуусаа золигт гаргадаг нэгэн том дутагдал үеэс үед өвлөгдөж ирсээр буй. Энэ нь тэднийг хэчнээн боловсрол мэдлэгтэй байсан ч эргээд улс төрийн өндөр албан тушаалд очих, намынхаа удирдлагын багт орж ажиллах боломжийг нь боомилдог. Ганц жишээ дурдахад, Харвардын их сургуулийг төгссөн Ц.Мөнх-Оргил Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан бол 2000 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд болж, 2004 оны сонгуулиар МАН-аас /тухайн үеийн МАХН/ Сүхбаатар дүүрэгт, 2008 онд Баянгол дүүргээс нэр дэвшин ялалт байгуулж чадсан. Харин 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон үймээний үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Онц байдлын штабыг удирдсан юм. Үүнээс хойш түүнийг Монголын түүхэнд хараар бичигдэх долдугаар сарын 1-ний өдөртэй нь хамт намын удирдлагууд нь хөсөр хаясан гэж хэлж болно. Учир нь, түүний нэр ямар нэг томилгоонд яригдахаа больсон. Үүнд өмнөх намын дарга Сү.Батболдын ч нөлөө байсан биз. Ц.Мөнх-Оргилын дараа боловсрол мэдлэгээрээ хэнээс ч дутахгүй, даруухан гишүүн бол одоогийн МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар. Тэрээр өнгөрсөн парламентын үед Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын албыг хашиж, их хурлын танхимаас үзэл бодлоо зоригтой илэрхийлдэг гишүүдийн нэг байв. Гэсэн хэдий ч намын хуучцуул нь өөрийн гарын хүнээ болгож, ямар нэг “үймээн самуун” гаргахыг хориглов.
МАН-д энэ мэт боловсролтой залуус олон байсан ч тэд ашиглаж чадаагүй. Харин одоо шинэчлэх гээд байгаа Н.Номтойбаяр, О.Содбилэг, Д.Амарбаясгалан нар мөнгөтэй эрхмүүдийн тоонд зүй ёсоор орно. Улс төрд зүтгэсэн он жилүүд нь богинохон ч салхинд хийссэн хамхуул мэт хөөрцөглөж байгаа залуус хөгшин намынхаа буурийг хөдөлгөж буйг хэрхэн тайлбарлах билээ. 90 гаруй жилийн босго давсан хүнээр бол зөнөчихсөн тус нам өнгөрсөн хугацаанд цойлж гарч ирэх боломж байсан ч атаа жөтөө, хорсол, албан тушаалын наймаа, авлигыг цэцэглүүлсэн зэрэг ачаа нь өдөр ирэх тусам улам хүнддэж, дахиж босч ирэхэд амаргүй цаг хугацаа туулах ёстой болж байгааг харуулж байна.
2012 оны УИХ-ын сонгуулиас хойш МАН -ын ядаргаа дээд цэгтээ хүрч, сульдан тураалдаа орох шатанд шилжив. Сонгуулиас хойш жил гаруй хугацаа өнгөрөөд байхад сульдаа нь арилах байтугай бүр дордож эхлэв. 1996 оноос хойш ингэтлээ доройтож үзээгүй тус нам Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа талцаж намчирхах нь хүчээ авч, залуу гишүүд нь “Шинэчилье” хөдөлгөөн байгуулан удирдлагуудаа солихоор зориг шулуудан тэмцлээ үргэлжлүүлж байгаа. Тухайн үед намаа сонгуульд удирдаж оролцсон Сү.Батболдын багийнхан алдаагаа ухамсарлан тэр даруйдаа ажлаа Ө.Энхтүвшинд хүлээлгэж өгсөн. Ө.Энхтүвшин намаа Орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд удирдан оролцсон ч сахил хүртээд шал дордов гэгч болгосон. Өмнө нь ийм доройтолд орсон намыг 1996 онд Ө.Энхтүвшин Орон нутгийн сонгуульд толгойлж оролцон ялалт байгуулж байсан түүхтэй. Тухайн үед МАН буюу тэр үеийн МАХН УИХ-ын сонгуульд “хавтгай” ялагдаж 76 суудлаас 25-ыг авч, “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудалтай үнэмлэхүй олонхи болж байв. Нам нь талцаж хуваагдах дээрээ хүрээд байсан тэр үед сонгуулийн сайн менежер хийн Орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан нь дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байсан намын нэр хүндийг бага зэрэг өсгөсөн он жилүүд байлаа.Харин МАН-ын одоогийн байдал нь лидергүй болсны шинж хэмээн улстөр судлаачдын ярих, дүгнэх халуун сэдвийн нэг болоод байна. Энэ дүгнэлтийг тус намын удирдлагууд 220 гаруй мянган гишүүн, дэмжигчтэй манай нам лидергүй болно гэж байхгүй хэмээн няцааж байгаа ч талцал хуваагдал нь толгой дээр буй хэдийгээ хэмлэхээс хэтрэхгүй байгаа. Намаа хоёр удаагийн сонгуульд өвдөг шороодуулсан Ө.Энхтүвшин Сү.Батболд, У.Хүрэлсүх шиг албан тушаалаа өгнө хэмээн гар өргөөгүй ч, чимээ аниргүйхэн намаа “Шинэчилье” хэмээх нэрийдлээр албан тушаалын төлөө улайрч байгаа залуусаас эмээсэн байдалтай бүлтэгнэх болов. Тус намын Удирдах зөвлөл наадмын өмнө хуралдаж, бага хурлаа энэ сарын 20-нд хийхээр болсон. Ирэх бямба гарагт болох бага хурлыг ажиглан “Шинэчилье” хөдөлгөөний залуусаа удирдан чиглүүлэхээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх гадаадаас ирсэн тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарав.
Тэрээр бага хурлын гишүүн биш. Хэрэв тэр үнэхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн бол намаа шинэчлэх хөдөлгөөний залуусын хүсэлтийг хүлээж авсан байж магадгүй гэж хардахаас өөр яалтай. Гэхдээ У.Хүрэлсүх намын дарга болвол МАН шинэчлэгдэх бус улам л доройтох болно. Түүнийг жудагтай монгол эр хүн гэдэг ч улс төрд ялангуяа 90 жилийн түүхтэй намын тэргүүн байхад жулдан гэлцэх нь бий.
Бага хурал 310 орчим гишүүнтэй. Тус хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хэлэлцэнэ. Ингэхдээ Бага хурал, Удирдах зөвлөлд багтдаг гишүүдээс хэн нь энэ удаагийн сонгуульд хэр оролцоотой байсан, ямар үүрэг хүлээсэн эсэх, сонгуульд ялагдал хүлээсэн нь чухам МАН-ын удирдлагуудын оновчгүй бодлоготой холбоотой байсан уу, эсвэл өөр олон шалтгаан нөлөөлсөн үү гэдгийг дүгнэх юм байна. Мөн энэ үеэр намын их хурлыг хуралдуулах талаар тов гаргах аж. Энэ мэт асуудлуудтай зэрэгцэн “Шинэчилье” хөдөлгөөний залуусаас тавьж байгаа намын удирдлагуудыг огцруулах тухай асуудал ч хөндөгдөх нь тодорхой. Гэхдээ тус намын залуус шинэчлэл гэж цэцэрхэхээсээ илүүтэйгээр намын шинэчлэл гэж юу вэ гэдгийг эргэн харж тунгаавал зүгээрсэн. Шинэчлэлээр намын дарга, генсекүүдийг солиод ямар үр дүнд хүрэх вэ. Хамгийн гол нь тэдний хийх гээд байгаа шинэчлэл нь жирийн ард иргэдэд ямар хэрэгтэй байх вэ гэх мэт олон асуудлыг тунгааж бодоход илүүдэхгүй биз ээ. Үнэндээ даргыг нь бус намын үзэл баримтлалыг нь өөрчлөх цаг болсон гэдгийг судлаачид анхааруулсаар. Тэгсэн цагт жинхэнэ утгаараа шинэчлэл болж, талцал намчирхал ч арилах талтай. Тэр дарга даамлыг солих, халах явдлыг хэзээ ч хийж болно шүү дээ.
Нөгөөтэйгүүр Ө.Энхтүвшингийн баг удирдлагын суудлаа тавьж өглөө гэхэд МАН-ын дарга, генсек нь хэн болох вэ. МАН-д намынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, боловсрол мэдлэгээрээ хэнээс ч дутахааргүй залуусаа золигт гаргадаг нэгэн том дутагдал үеэс үед өвлөгдөж ирсээр буй. Энэ нь тэднийг хэчнээн боловсрол мэдлэгтэй байсан ч эргээд улс төрийн өндөр албан тушаалд очих, намынхаа удирдлагын багт орж ажиллах боломжийг нь боомилдог. Ганц жишээ дурдахад, Харвардын их сургуулийг төгссөн Ц.Мөнх-Оргил Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан бол 2000 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд болж, 2004 оны сонгуулиар МАН-аас /тухайн үеийн МАХН/ Сүхбаатар дүүрэгт, 2008 онд Баянгол дүүргээс нэр дэвшин ялалт байгуулж чадсан. Харин 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон үймээний үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Онц байдлын штабыг удирдсан юм. Үүнээс хойш түүнийг Монголын түүхэнд хараар бичигдэх долдугаар сарын 1-ний өдөртэй нь хамт намын удирдлагууд нь хөсөр хаясан гэж хэлж болно. Учир нь, түүний нэр ямар нэг томилгоонд яригдахаа больсон. Үүнд өмнөх намын дарга Сү.Батболдын ч нөлөө байсан биз. Ц.Мөнх-Оргилын дараа боловсрол мэдлэгээрээ хэнээс ч дутахгүй, даруухан гишүүн бол одоогийн МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар. Тэрээр өнгөрсөн парламентын үед Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын албыг хашиж, их хурлын танхимаас үзэл бодлоо зоригтой илэрхийлдэг гишүүдийн нэг байв. Гэсэн хэдий ч намын хуучцуул нь өөрийн гарын хүнээ болгож, ямар нэг “үймээн самуун” гаргахыг хориглов.
МАН-д энэ мэт боловсролтой залуус олон байсан ч тэд ашиглаж чадаагүй. Харин одоо шинэчлэх гээд байгаа Н.Номтойбаяр, О.Содбилэг, Д.Амарбаясгалан нар мөнгөтэй эрхмүүдийн тоонд зүй ёсоор орно. Улс төрд зүтгэсэн он жилүүд нь богинохон ч салхинд хийссэн хамхуул мэт хөөрцөглөж байгаа залуус хөгшин намынхаа буурийг хөдөлгөж буйг хэрхэн тайлбарлах билээ. 90 гаруй жилийн босго давсан хүнээр бол зөнөчихсөн тус нам өнгөрсөн хугацаанд цойлж гарч ирэх боломж байсан ч атаа жөтөө, хорсол, албан тушаалын наймаа, авлигыг цэцэглүүлсэн зэрэг ачаа нь өдөр ирэх тусам улам хүнддэж, дахиж босч ирэхэд амаргүй цаг хугацаа туулах ёстой болж байгааг харуулж байна.
С.Заяа
0 Сэтгэгдэл
























