Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэмт хэрэг хийснээ “Ёстой дуулаагүй” эрхмүүд
Хууль шүүхийн байгууллагууд яаж ажилладаг болсон юм бол доо гэж заримдаа бодогдох юм. Монгол Улс авлигын индексээрээ өчнөөн байр ухарлаа л гэнэ, нээрээ ч өчнөөн олон гэмтнийг шалгаж байгаа гээд заримыг нь саатуулж барьж хориод л байгаагаас үзэхэд хэдэн арван жилээр бугшсан идээчин уугаачдыг шалгаж нягталж, илрүүлж байгаагаараа үнэн ч байж болох.
Гэтэл шалгуулж байгаа, саатуулагдаж байгаа хүмүүсийн ихэнх нь огт гэмгүй царайлахын зэрэгцээ тэр тухайд гэнэт сонсч байгаагаа “нүд бүлтийн чих дэлдийн” гайхаж суух нь сонин.
Хамгийн түрүүнээ экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг саатуулах болоход “Намайг хуулийн байгууллага, мөрдөн байцаах газраас нэг ч удаа дуудаагүй. Дуудсан бол би өөрөө очих байсан” хэмээн мэдэгдэж байлаа. Ийм явдал нэг биш, ар араасаа гарч байгаа.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа байна. УИХ-ын сонгуулийн өмнө сонгогчдын санал авах үүднээс ахмадуудад олгох нэг сая төгрөгийг аймаг бүрт гуравны хоёрыг нь тараагаад байхад өөрийн тойрог болон өөр хоёр аймагт бүтнээр нь олгосон хэргээр АТГ шалгаж байгаа гэдэг. Гэтэл эрхэм гишүүн өөрөө “Намайг хэн ч хэзээ ч дуудаагүй. Ёстой мэдэхгүй” гээд хэнэг ч үгүй сууна.
Өөрт нь мэдэгдэхгүй сэмхэн шалгаж, бүх баримтаа цуглуулж байгаад нэг л өдөр УИХ-д оруулаад бариад авах гэж байж ч болох. Өөрөөс нь заавал асуугаад тодруулаад байх зүйлгүй ч байж мэдэх. Эсвэл гадаад дотоод руу оргон зайлаад өнөөх нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгт шиг зугтаачих ч юм бил үү.
Билэгт гэснээс манай нийслэлийн хурлын дарга чинь бас л өөрийг нь шалгаж байгаа, эрэл сурал болж байгааг мэдэхгүй л АНУ-д эмчлүүлээд үхлүүт хэвтэж байсан гэдэг. Интерполоор хайж байна гэдгийг зайлуул хаанаас ч юм олж дуулаад Хуульзүйн сайд Х.Тэмүүжинд захидал бичиж “намайг эрээд байсан юм бол надад хэлчихгүй яав даа. Одоо би нэг мэс засалд орчихоод өөрөө л очихоос биш дээ” хэмээн хүрч ирээд өөрийн сайн дураараа шорондоо орсон билээ.
Чухам интерполоор эрж сураагүй, энүүхэндээ монголчууд өөрсдөө хайгаад байвал ирэхгүй тэр чигтээ АНУ-д шингэх байсан ч юм бил үү. Нөгөө талаар АНУ-д оршин суух визийн нь хугацаа дуусч байсан болохоор визээ сунгуулах гээд очихоор интерпол барьж аваад нааш нь хүргэхээс ичээд өөрөө ирсэн байж ч болох.
ЭМЯ-ны сайд асан Хүрэлбаатар гэгч байна. Тэр бол нөхөр Билэгт шиг зугтаачихаагүй энд, эх орондоо байгаад л байсан гэдэг. Яг сураглах үед нь бид бүхнийхээ төлөө гадаадын нэг том хурал зөвлөгөөнд илтгэл тавиад явж байсан чинь бас л интерполоор эрээд байна гэж дуулаад мөн л шорондоо орох гээд өөрөө яаран сандран, ажлаа орхиод ирсэн хүн.
Хууль сахиулах байгууллагынхан мөн л түүнийг шалгаж байгаагаа хэлээгүй гэж гүрийдэг хүн.
БСШУ-ны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр гэдэг эрхэм байна. Тэр олон данс даяг нь ч яахав, өөрийн нь юм биш өрөөлийн, эхнэр О.Эрдэнэсолонгынх  нь эрхэм түшээгээс нуугаад хийж байсан ажил юм биз. Харин Налайх дүүрэгт сургууль барьсан компанийн эзнээс авлига нэхээд, өгөхгүй болохоор нь барилгыг нь ашиглалтад авахгүйгээр үл барам компанийн эзнийг хүнээр зодуулж дарамталсан хэргийг нь шалгаад үнэн болохыг нь тогтоосон гээд УМБГ-ын дарга зарлачихсан. Гэтэл эрхэм түшээ болохоороо “Ёстой тийм юм байхгүй. Намайг хуулийн байгууллага дуудаагүй. Би ёстой мэдэхгүй юм байна” хэмээн нүдээ бүлтийлгэж, чихээ дэлдийлгээд “Манай авгай сайхан торт л хийдэг билээ” гээд сууж байдаг.
Энэ бүхэнд гурван янзын хариу л байна.
Нэг бол манай хуулийн байгууллагынхан нээрээ шалгагдаж байгаа хүн, баривчлан саатуулах хүндээ хууль, дүрэм журамд заасан мэдэгдэл өгч дууддаггүй, хэлдэггүй хариуцлагагүй ажиллаад байгаа юм байна.
Эсвэл заавал өөрт нь хэлж мэдэгдэхгүйгээр нууцаар шалгаж нягтлаад буруу зөвийг нь тогтоочихдог, харин ч өөрсдөд нь хэлчихвэл Т.Билэгт шиг зугтаачихаж магадгүй гэж болгоомжилдог хэрэг. Ер нь сүүлийн үед өнөөх ТВ-9 телевизийн мэдээ шиг “Но-той, Ноцтой” хүмүүс Монголоос сэм сэмхэн яваад байдаг болсон болохоор зар цуу болгохгүйгээр шалгадаг болсон байж болох.
Хамгийн сүүлийнх нь гэмтнүүд үнэнд гүйцэгдэж, шалдаа буугаад ирэхээр чоно гүйцэгдэхээрээ эргэж дайрдаг шиг хэвлэл сонин ашиглаж хууль шүүхийн байгууллагыг худал гүтгэж нэг удаа ч болов арьсаа хамгаалаад дуусах арга хэрэглэдэг байж болох. Нээрээ ч долоон буудлын Долгор эмээ түүнийг нь сонсоод “Зайлуул манай дарга байсан Билэгт чинь сайн л хүн шиг байсан. Энэ цагдаа нар өмнө нь хэлэхгүй байж байгаад л зориуд дуулиан тарьж байгаа юм байна шүү дээ. Яах нь вэ хөөрхийг” хэмэн өрөвдөх  байх гэж горьдсон хүний л ажил даа.
Ухаандаа  Т.Билэгт, Хүрэлбаатар нарын тухайд Монголын хэвлэлээр л нэг дуулиан болж ярьж бичиж байхад дуулаагүй байна гэдэг сонин. Хамт идэж уусан намын журмын нөхөд нь байг гэхэд ах дүү төрөл төрөгсөд нь хэл ул дуулгамаар. Ямар утас холбоогүй, эзгүй хээр оччихсон биш. Өөрсдөө ч гэсэн интернетээс олоод харчихмаар даа. Авдгаа авсан, луйварддагаа луйвардсан одоо Монгол хэрэггүй гээд монголын сайт уншдаггүй л юм биш бол......
Ийнхүү төр, ард түмний өмнө гэмт хэрэг өдлүүлсэн байж болох, үүнийх нь төлөө хуулийн байгууллага шалгахаас аргагүй болсон олон хүн өнөөдөр “Ёстой мэдээгүй юм байна. Надад хэн ч юу ч хэлээгүй” гээд гайхаж, алмайрч байцгаана. Шалгаж байгааг нь ч яахав огт дуулаагүй, сонсоогүй юм байж. Улс орон, ард түмнийхээ өмнө гэмт үйлдэл хийснийгээ харин мэдэж байдаг юм уу үгүй юу, ЁСТОЙ БҮҮ МЭД.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
ARAI CH DE GEMEER ULSUUD DA. OMOORCH BGAA ENE NOXOR XAMSAATAN NI BGAA DA. OOR OMOOROX SETGEL OVDOX ZUIL NAAD ULSIIN CHIN BALGAAR NIIGEMD IX BGAA SHDEE
TUR MUNGEE L HURDAN OLJ AV.NAADUUL CHIN YAHAV SHORONDOO MAJIIH BIZ DEE.
Одоо бас тэр газрын тосны газрын дарга байсан Амарсайхан гэдэг нөхрийг бас олж ирэх хэрэгтэй байгаа биз дээ. Тэд нарын идсэн мөнгө нь яасан ч их байдаг юм юм. Дандаа тэрбум төгрөг, доллораас эхлэх юм. Арай ч дээ. МАН-ыхан
Яана даа, яана
МАН-ын гишүүн таньд амжилт хүсье
ajilaa hiij mededgui huulichid, hunii muud durtai setguulchid ! taarch dee
ARAI CH DE GEMEER ULSUUD DA. OMOORCH BGAA ENE NOXOR XAMSAATAN NI BGAA DA. OOR OMOOROX SETGEL OVDOX ZUIL NAAD ULSIIN CHIN BALGAAR NIIGEMD IX BGAA SHDEE
МАН-ын гишүүн таньд амжилт хүсье
Шалгаад ч эхэлчихлээ л дээ, бүрэн шалгаж бүгдийг нь явуулаасай л билээ гэж залчирахаас. 2008 оны 7 сарын 1-ний хэргийг ч сайн шалгах хэрэгтэй. МАН холбоотой шүү.
МАН-ын луйварчдыг бүгдийг нь сайн шалгаж,улсыг хохиролгүй болгож, шоронд ажил сайн хийлгүүлэх хэрэгтэй.
МАН-ын луйварчдыг бүгдийг нь сайн шалгаж,улсыг хохиролгүй болгож, шоронд ажил сайн хийлгүүлэх хэрэгтэй.
manii huuchin kadruudiig shalgii ***** pioner bolormaa, gandi geh met hotiin huuchin darga nar orlogch monhbaatar man ii garaltai byh hymyys iig shalgaad hori hori gandig ungaraas duud duud manii buynaar olon jil said hiisen odoo tolboroo tol tol
Ulsiig hohirolgui bolgochihood amar amgalangiin ornoo eelj daraalan tavtai morilogtun. Tamd MAN2d zoriulsan tusga tasag neesen gesen shuu. Uadlgui araas chini M.Enhbold, Ts.Nyamdorj, Su.Batbold nar ochno. Tamd tavtai moriltsgoo.
ugaasaa shorond dandaa gemguu humuus suuj baidgiim doo
L_A_L_A_RUUD
Bataariig hulgailj gadaadad gargahad Otgonbayar gol uureg guitsetgesen baih aa.Bariad shalgaad ireheer ter baitugai yum garah biz
Отгонбаяр гэмтэн бол ерөнхийлөгч наадмаар шагнаад байгаа нь зөв үү?
Bataariig hulgailj gadaadad gargahad Otgonbayar gol uureg guitsetgesen baih aa.Bariad shalgaad ireheer ter baitugai yum garah biz
Ene ch unen shuu, bulai ni ilreed ireheer l ...neg ih ariun humuus....
Huuliin baiguullaguud unuudur zvgeer l showdah durtai bolsnii neg jishee ene. Zoruid zugtsan orgon zailsan gej niigmiin setgel zvig erguuldeg sh de.
Huuliin baiguullaguud unuudur zvgeer l showdah durtai bolsnii neg jishee ene. Zoruid zugtsan orgon zailsan gej niigmiin setgel zvig erguuldeg sh de.
*****
Yag unen .ucheesee Ted nar
Хамгийн их уншсан