Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
АВАРГУУДЫН КИМОНО ДУУДЛАГА ХУДАЛДААНД
Тархины хорт хавдрын хагалгааны дараах эмчилгээ хийлгэж буй Б.Танан охинд хандив өргөн, тус дэм болохоор Олимпийн анхны хос медалтан, аварга Н.Түвшинбаяр, Ази тивийн аварга, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нар өмсгөл, кимоногоо дуудлага худалдаагаар зарах гэж байна. Тавхан настай Б.Танан охин айлийн ганц хүүхэд бөгөөд өнгөрсөн оны 12 сарын 20-нд Солонгос улсад хагалгаа хийлгэсэн нь амжилттай болсон ч хагалгааны дараах хими, эс шилжүүлэн суулгах эмчилгээнүүдийг хийлгэж байж бүрэн эдгэрэх гэнэ. Одоогоор Солонгосын “Samsung Medical Center” эмнэлэгт эмчлүүлж байгаа тэрээр зургаан курс үргэлжлэх хими эмчилгээний дөрвийг нь хийлгэчихээд байгаа юм байна. Курс тус бүр нь нэг сар үргэлжилдэг тус эмчилгээний үнэ нь 60 сая төгрөг ба үүний дараагаар эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдэх юм байна. Гурван сард нэг удаа хийгддэг энэ эмчилгээ нь 70 сая вон буюу 140 сая төгрөгийн өртөгтэй аж. Нийт 195 сая төгрөгийн эмчилгээний төлбөр хэрэгтэй байгаа учир аваргууд маань ийнхүү кимоногоо дуудлага худалдаагаар зарж хандив өргөх гэнэ. Анхны үнэ нь нэг сая төгрөгөөс эхэлсэн дуудлага худалдааны дээд үнэ одоогоор 2.5 саяд төгрөг хүрээд байна. Дуудлага худалдаа долоон өдрийн турш аваргуудын Facebook болон twitter хаягаар нээлттэй явагдана.

0 Сэтгэгдэл